2018.12.17

О.Баасанхүү: Хоёр талд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх сонирхол их байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт Япон улсад айлчилсан. Айлчлалын хүрээнд яригдсан асуудлыг талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү ийнхүү ярьж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Монгол, Японы хооронд зөвхөн стратегийн түншлэлээс гадна бизнес, тэр дундаа хөрөнгө оруулалтын түншлэлийн хэмжээг өргөтгөх сонирхол аль аль талдаа байна. Түүнчлэн ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан энэ үед эхнээсээ дэмжиж ажилласан улсын хувьд тодорхой нөхцөлүүдийг хөнгөвчлөх тал дээр анхаарч ажиллах, хөдөө аж ахуйн тал дээр боловсон хүчин солилцох сонирхол байна. Энэ айлчлал үр дүнтэй болж байна гэж харж байна.