О.Баасанхүү 2019.01.25 | Vip76.mn

О.Баасанхүү: СЭХ-ний лицензийн ард том дарга нарын эрх ашиг байх ёсгүй

Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы өнөөдрийн (2019.01.25) хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ж.Ганбаатар, Д.Мурат, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Б.Чойжилсүрэн, Л.Элдэв-Очир нарын гишүүнээс 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

“СЭХ-ийг улам нэмэгдүүлж, нүүрсний хэрэглээг бууруулж, агаарын бохирдолтой тэмцэх нь зүйтэй. Гэхдээ үнэ ханшийг бууруулах өрсөлдөөнийг бий болгох замаар лиценз олголтод төрийн оролцоог их болгох гэж байгаа нь зүйтэй гэж харагдахгүй байна.

СЭХ-ий лицензийн ард эрчим хүчний яамны дарга нар байна гэж сонсогддог. Төрдөө мэдээлэлд ойрхон байгаа хүмүүс төрд ашигтай шийдвэр гаргадаг байх ёстой. Бид төрөө түшилцэж яваа болохоос өөртөө хувьдаа ашигтай байдлыг үүсгэх ёсгүй юм.”