2019.01.25

Б.Дэлгэрсайхан: Хөрөнгө оруулагчид нь байгаа бол сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэх хэрэгтэй

Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы өнөөдрийн (2019.01.25) хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ж.Ганбаатар, Д.Мурат, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Б.Чойжилсүрэн, Л.Элдэв-Очир нарын гишүүнээс 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүд хуулийн төсөл санаачлагч болон ажлын хэсгээс асуулт асууж санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

“Эрчим хүчний зохицуулах газраас олон зөвшөөрөл олгосон ч ажил хэрэг болсон нь цөөхөн. Дорноговь аймгийн Сайншандад Салхин парк, нарны станц гэх мэт. Сайншандад нарны станц баригдаад дуусч байгаа. Анх зөвшөөрөл авсан ч дуусаж өгөхгүй байна гэсэн. Үүнийг яаралтай шийдэж өгөхгүй бол аймаг орон нутгаас ажлын байр бий болгоод сайн талтай юм билээ. Үүний салбарын сайд анхаарна уу?

Дорноговь аймаг дэд бүтэц сайтай. Тиймээс нар салхины станц байгуулах хүсэлтэй компаниуд олон байдаг юм байна. Энд ажлын байр бий болгох боломж байна шүү. Мөн хэд хэдэн сбуманд баяжуулах үйлдвэр барьж байгаа. Ирэх онд нефть, төмөр хайлуулах үйлдвэр баригдана. Үүнийг эрчим хүчний хангамжийг хэрхэн шийдэх гэж байгаа вэ?”

Түүний асуултад Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хариуллаа.