Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.06/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Ж.Ганбаатар нарын нэр бүхий гишүүд 2018.10.30 өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: "Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр холбогдсон зөвшөөрөл хэл ам их дагуулдаг. Жишээлбэл Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд Хэрлэнгийн гүүрний дээд талд нарны цахилгаан станц баригдах гэж байна гэж орон нутгийн иргэд надруу хандаж байгаа. Үүнийг барихад тодорхой хэмжээний талбай шаардлагатай. Заавал хангайн бүсэд нарны станц байгуулах шаардлага байна уу? Говийн бүсэд байгуулах нь үр дүнтэй гэж санах юм. Бодлого хэрхэн явагдаж байгааг мэдэхгүй байна. Сэргээгдэх эрчим хүчийг ашиглахыг дэмжиж байна. Мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаагаар бид сэргээгдэх эрчим хүчнийхээ нөөцийг ашиглан экспортлох боломж ч бий. Энэ талаар төрөөс баримталж байгаа бодлого ямар байна вэ?" Түүний асуултанд Эрчим хчүний сайд Ц.Даваасүрэн хариуллаа.
Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.30/ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ж.Ганбаатар, Д.Мурат, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Б.Чойжилсүрэн, Л.Элдэв-Очир нарын гишүүнээс 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт усан цахилгаан станцын үнийн бодлогын асуудлаар асуулт асуулаа. С.бямбацогт Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих ёстой байхаа. Дэлхий нийтийн чиг хандлага ч ийм байна. Харин Ц.Даваасүрэн сайдын хэлсэнчлэн бодлогын алдааг засаад явах ёстой. Зөвхөн Сахарын элчин цөлийн нарны нөөцийн 8% ашиглахад дэлхийг эрчим хүчээр бүрэн хангаж болох тооцоо хийчихсэн. Greenland-ийн салхины 25% -ийг ашиглахад дэлхийг эрчим хүчээр бүрэн хангаж болох тооцоо хийчихсэн. Латин Америкийн улс орнуудад 1кВт эрчим хүний өөрийн өртөг 1 цент болчихсон. Ингээд дэлхий нийт сэргээгдэх эрчим хүч хамгийн бага өртөгтэй, хамгийн найдвартай, ирээдүйд хамгийн хэрэгтэй юм байна гэдэг хандлага явж байна. Харин бид нар зохицуулж чадаагүйгээсээ болоод хязгаарлах тухай яриад байна. Үүнийг та бүхэн бодож үзээч ээ. Латин Америкт 1 цент байхад манайд дэмжих тариф гээд 15-18 байгаа юм?. Дөргөний цахилгаан станцын 1кВт-ын өртөг 1,4 цент байна. Өнөөдөр бид Усан цахилгаан станцыг дэмжих тариф бий болгож болохгүй гэж? Усан цахилгаан станц наргүй болно, салхигүй болно гэж байхгүй, дэрээс нь нарны цахилгаан станцаас 10 дахин хямд, хамгийн бага зардлаар эрчим хүч үйлдвэрлэж байна.
Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы өнөөдрийн (2019.01.25) хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ж.Ганбаатар, Д.Мурат, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Б.Чойжилсүрэн, Л.Элдэв-Очир нарын гишүүнээс 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү: “СЭХ-ийг улам нэмэгдүүлж, нүүрсний хэрэглээг бууруулж, агаарын бохирдолтой тэмцэх нь зүйтэй. Гэхдээ үнэ ханшийг бууруулах өрсөлдөөнийг бий болгох замаар лиценз олголтод төрийн оролцоог их болгох гэж байгаа нь зүйтэй гэж харагдахгүй байна. СЭХ-ий лицензийн ард эрчим хүчний яамны дарга нар байна гэж сонсогддог. Төрдөө мэдээлэлд ойрхон байгаа хүмүүс төрд ашигтай шийдвэр гаргадаг байх ёстой. Бид төрөө түшилцэж яваа болохоос өөртөө хувьдаа ашигтай байдлыг үүсгэх ёсгүй юм.”
Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы өнөөдрийн (2019.01.25) хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ж.Ганбаатар, Д.Мурат, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Б.Чойжилсүрэн, Л.Элдэв-Очир нарын гишүүнээс 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: “Тарифт суурилсан дэмжлэгээ зөв хослолыг гаргаж хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн саналтай байна. 1квт эрчим хүчийг 145 төгрөгөөр борлуулдаг хэрнээ нарны эрчим хүчийг 422, салхиныхыг 230 төгрөг гэхээр тэмээ ямаа шиг зөрүүтэй байна. Хэрэглэгчид энэ хэмжээгээр ачаалал очно. СЭХ-д өгч байгаа татаас ч буурах боломжтой. Энэ салбарт олгож байгаа тусгай зөвшөөрлийг мэргэжлийн байгууллагуудад олгох ёстой. Энэ чиглэлээрээ ажил хийсэн, бүтээн байгуулалт хийсэн компани сонгох ёстой. Өөрийн хөрөнгийн чадвартай байх ёстой. Мөн хөрөнгийн биржид бүртгэлтэй байх гэсэн шалгууртай баймаар байна. Үнэ тарифыг бууруулна гэдгийг дэмжинэ. Өрсөлдөөний зарчим дээр суурилах ёстой. 2023 онд Монгол Улс эрчим хүчний хэрэгцээгээ 100% хангана гэж байгаа. Аюулгүй байдал талаасаа Усан цахилгаан станцын оролцоогүйгээр ингэж хангах боломжгүй юм байна.”
Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы өнөөдрийн (2019.01.25) хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ж.Ганбаатар, Д.Мурат, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Б.Чойжилсүрэн, Л.Элдэв-Очир нарын гишүүнээс 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: “Манайд хамгийн их хэрэглэгдэж байгаа нь нарны эрчим хүч. Энэ салбарт Төрөөс баримтлах бодлого оруулж ирэх гэж байгаа нь зөв. Гадаад харилцааны яам энэ чиглэлээр Хойд хөрштэйгээ уулзаж, усан цахилгаан станцын асуудлыг цэгцлэх ёстой гэж үзэж байна. Манай улс арай эрт олон улсын өмнө 2 ч конвецид нэгдэж, үүрэг даалгавар авсан юм уу гэж бодож байна. Үйлдвэрлэл хөгжих гэж байгаа, цаг уурын эрс тэс уур амьсгалтай манай улсын хувьд уламжлалт түлшээр эрчим хүчээ үүсгэхээс өөр арга байхгүй. СХД-ийн нэг айл эрчим хүчээр халаалтаа шийдсэн гэдгээ үзүүлсэн. 1 өвөлдөө 2 портер нүүрс хэрэглэдэг байсан айл үүнээсээ татгалзаад өөрийн нөөц боломжоо ашиглаад агаарын бохирдлоо бууруулах тал дээр хувь нэмэр оруулж чадаж байна. Тиймээс эрчим хүчээр өвлийг даван туулж чаддаг бодлого салбарын яамнаа боловсруулж гаргаач ээ гэж хэлмээр байна.”