А.Сүхбат 2019.02.01 | Vip76.mn

А.Сүхбат: Танд бүгд итгэл үзүүллээ. Итгэл дааж сайн ажиллаарай

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2019.02.01/ хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын даргыг шинээр томилох асуудлыг хэлэлцэж байна. 

Хуулийн дагуу эрх барьж байгаа намын дарга У.Хүрэлсүх намынхаа УЗ-д УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын нэрийг дэвшүүлсэн юм. Тус намын УЗ-аас түүнийг 100 хувийн саналаар дэмжиж УИХ дахь МАН-ын бүлэгт нэрийг нь оруулсан бөгөөд Намын  бүлгийн гишүүд дэмжсэн. Ингээд өнөө өглөө УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дэмжлэг авч, УИХ-ын чуулганд ийнхүү хэлэлцүүлэхээр оруулж ирж байгаа юм. 

Яг одоо УИХ-ын гишүүд нэр дэвшигч Г.Занданшатараас асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн А.Сүхбат

МАН-ын бүлгийн гишүүд 100 хувийн саналаар Г.Занданшатар гишүүнийг дэмжсэн. Энэ нь итгэл даах хүн байна гэсэн тодорхойлолтыг өгч чадаж байна гэж ойлгож байна. 

Би Банк, Санхүүгийн тогтолцооны талаар танд хэлэх зүйл байна. Та бидний шүтэн тахиад байдаг АНУ-д хадгаламжийн хүүгээ 0 тавьчихсан байдаг юм байна. Тэгэхээр хүн мөнгөө хадгалахгүй, хөрөнгийн зах зээл рүү хөрөнгө оруулдаг юм байна. Хадгаламжын хүүг дагаад зээлийн хүү өндөр байна. 

МонголБанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан гэж хүн сайн ажилдаа муу, муу ажилдаа сайн хүн байна. Түүнээс тос ч, ус ч гарахгүй нь..Тэгэхээр та үүнийг анхаараарай. Мөн Эрдэнэтийн асуудлыг анхаарахаас өөр арга байхгүй байгаа шүү. Та итгэл дааж ажиллаарай.