Баасанхүү.О 2019.02.02 | Vip76.mn

О.Баасанхүү: Шударга ёсыг шүүх л тогтоодог

УИХ-ын өнөөдрийн /2019.02.02/нэгдсэн чуулганы үдээш хойшхи хуралдаанаар Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргад нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

“Шударга ёсыг шүүх тогтоодог. Шударга ёс нь тогтоогдсон 77 хүн байна. Тэднээс юу нэхээд байгаа юм мэдэхгүй. Мөнгө нэхдэг юм уу бүү мэд ажилд орж чадахгүй. Шүүхийн шийдвэрээр ажилд нь оруулах ёстой ажилд нь оруулахгүй байна. Эднийг хэзээ оруулах юм бэ Ерөнхий сайд аа?

БСШУСЯ-д ч мөн 24-р сургуулийн тендертэй холбоотой асуудал байна. Ерөнхий сайд аа энэ 77 хүнийг хэзээ ажилид нь оруулах вэ?

ЖДҮ гэхээр зээл яриад байх юм. Үүний цаана авлига, албан тушаалын гэмт хэргийг би ярьж байна. Энд хэзээ хариуцлага тооцох юм бэ? Мөнгө зээлчихээд яваад байгаа биш албан тушаалын гэмт хэрэг хийсэн байж зүгээр яваад байна. Хариуцлага тооц.”

Түүний асуултанд ЗГХЭГ-ын даргад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хариуллаа. Үүний дараа УИХ-ын гишүүн О.Баасанхүү нэмж тодруулан асуусан юм.