О.Баасанхүү 2019.02.02 | Vip76.mn

О.Баасанхүү: Агаарын тээврээр хямд үнэтэй тарифаар хэзээ зорчдог болох вэ?

УИХ-ын өнөөдрийн /2019.02.02/ нэгдсэн чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ЗТХ-ийн сайдад нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг томилох асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

“Монголчууд олон жил өндөр үнэтэй билет авч нисэж байна. КАЛ-ын монополь арай дэндүү байна. Бараг мафи шиг болсон. Энийг цаашид интеграцичилсан бодлого явуулах уу?

Дорнодын “Петро чайна дачин тамсаг” гэж компани 30 гаруй жил болж байна. 200 км зам тавьдаггүй. Очоод хэлж байж 114 км-ыг нь тавиулсан. Үлдсэнийг нь тавьдаггүй. Энэ компанийн буруу биш. Бид нарын хэн нь энэ замыг тавих вэ гээд хэрэлдэх хооронд харж байгаад аль ялснаар нь зам тавиулна гээд сууж байгаа юм билээ.

Та энэ салбараа судалсан уу? шүүхийн шийдвэрээр ажилдаа орох ёстой ч чадахгүй байгаа хичнээн хүн байна вэ? Тэдгээрийг ажилд нь авах уу?”

Түүний асуултанд ЗТХ-ийн сайдад нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан хариуллаа.