НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Ц.Байгалмаа тойрогтоо ажлын тайлангаа танилцууллаа
2019.02.04

НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Ц.Байгалмаа тойрогтоо ажлын тайлангаа танилцууллаа

НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Цагааны Байгалмаа 01.30-02.01-ний өдрүүдэд Хан-Уул дүүргийн  нэг болон 15 хороодын ахмадууддаа ирж буй шороон гахай жилийн сар шинийн мэндийг дэвшүүлэн уулзалт хийлээ.

Тэрбээр тойргийн ахмадууддаа хүндрэл чирэгдэл багатай байх үүднээс, тойрог дахь хэд хэдэн газарт уулзалтыг товлон, 2018 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг танилцуулан мэндчилгээ дэвшүүллээ. Тойрогт баригдаж эхэлсэн шинэ дунд сургууль болон өргөтгөл, түүнчлэн улсын цэцэрлэгүүдийн өргөтгөлийн ажлууд нь, үр ач нарынхаа ирээдүйн боловсролд хамгийн ихээр санаа зовж явдаг ахмадуудын зүгээс хамгийн их  сайшаал хүлээлээ. Түүнчлэн төлөөлөгчийн уулзалтад харьяа байгууллагуудаас мэргэжилтэн албан хаагчид оролцож ахмадуудын санал, хүсэлтийг сонсох, мэдээлэл өгч ажиллалаа.

Төлөөлөгчийн санаачлагчаар 2018 онд нийслэлд хэрэгжиж эхэлсэн Нэг хот – Нэг стандарт хөтөлбөрийн хүрээнд "эрүүл аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхэд хүн бүрийн оролцоо чухал юм" гэсэн уриа бүхий эко даавуун торонд ажлын тайлангууд хүндэтгэлийн зүйлсээ хийжээ.

Мөн НИТХ-ын төлөөлөгчийн хувиар хийж буй ажлаар зогсохгүй, Коосэн-Японы үндэсний технологийн хүрээлэнгийн Монгол дахь төлөөлөгчийн газрынхаа ажлын тайлан Гэрэг– Коосэн сэтгүүлийг тайлантайгаа цуг гардууллаа. Тойргийн ахмадуудаас Япон загварын инженерийн боловсролыг нэвтрүүлэхэд чармайн ажиллаж байгаад төлөөлөгчийн цаашдын ажилд нь улам их амжилт хүслээ.

Уулзалтын үеэр төлөөлөгч Ц.Байгалмаа хэлэхдээ

"Улс эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд  залуу нас чин сэтгэлээ зориулан хөдөлмөрлөж, эдүгээ үр хүүхэд залуу үедээ өмөг түшиг болж яваа ахмад буурлуудын маань сургаал юу юунаас чухал юмаа. Та бүхэн минь ирж буй гахай жилдээ энх тунх байж, сар шинэдээ сайхан шинэлээрэй" гэв.

Тойргийн ахмадууд холбогдох мэргэжилтнүүдээс асуулт асуун, санал хүсэлтээ хэлэн ажил хэрэгч уулзалт зохион байгуулж байгаад талархан, морин хуурын эгшигтэй уртын дуугаар жавар үргээсэн сайхан хүндэтгэлийн арга хэмжээ болсныг онцоллоо.