Монгол Улсын Шатрын улсын аварга шалгаруулах анхан шатны тэмцээн эхэллээ
2019.02.20

Монгол Улсын Шатрын улсын аварга шалгаруулах анхан шатны тэмцээн эхэллээ

Монгол Улсын 2019 оны Шатрын улсын аварга шалгаруулах анхан шатны тэмцээн эхэллээ. Энэ удаад эрэгтэйчүүдийн 59, эмэгтэйчүүдийн 51 дэх тэмцээн болж байгаагаараа онцлог юм.

Өнөөдрийн тэмцээний нээлтийн өргийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Монгол Улсын шатрын холбооны ерөнхийлөгч, Дэлхийн шатрын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Сайнбаяр нар нүүж тэмцээнийг эхлүүлсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг энэ тухай Оюуны спорт болох шатрыг дэмждэг аав, ээж, өвөө, эмээ, дасгалжуулагч багш болон бүх хүмүүст талархал илэрхийлье.Нийт тамирчиддаа гялалзсан амжилт хүсье. гэж өөрийн цахим хуудсандаа бичжээ.