Н.Энхболд 2019.03.11 | Яамны хэвлэл мэдээллийн алба

БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа.

БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд гуравдугаар сарын 6-ны өдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхыг үүрэгт ажилдаа томилогдсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.

Сайд Н.Энхболд Монгол Улс олон мянган жилийн уламжлалт харилцаатай Энэтхэг улсыг “оюун санааны хөрш” бөгөөд Монгол Улсын чухал гуравдагч хөрш орны нэг хэмээн тэмдэглээд хоёр орны харилцаанд Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа чухал байр эзэлдэгийг дурдав. Цаашид хоёр орны Батлан хамгаалах салбарын дээд түвшний харилцан айлчлалыг үргэлжлүүлж, цэргийн мэргэжлийн боловсон хүчнийг харилцан сургаж бэлтгэх, энхийг дэмжих ажиллагааны хамтарсан сургууль зохион байгуулах зэргээр хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Элчин сайд М.П.Сингх халуун дотноор хүлээн авч уулзаж буйд талархсанаа илэрхийлээд хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмэрээ оруулна хэмээн онцлов.