Хөдөө орон нутгийн англи хэлний багш нарын заах аргыг сайжруулахад хамтран ажиллана
2019.03.08

Хөдөө орон нутгийн англи хэлний багш нарын заах аргыг сайжруулахад хамтран ажиллана

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Сайд Ё.Баатарбилэг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоныг хүлээн авч уулзлаа

Уулзалтын эхэнд  Элчин сайд, ноён Филип Малон БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийг ирэх оны нэгдүгээр сард ИБУИНХЦ-д зохион байгуулах уламжлалт арга хэмжээ Дэлхийн боловсролын чуулга уулзалтад оролцохыг урилаа. БСШУС-ын сайд урилгыг хүлээж авснаа илэрхийлээд айлчлалын үеэр Монгол Улсыг сурталчлах уран зураг болон гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулахаар харилцан тохиролцлоо.

Мөн хос хэлний боловсролыг дэмжих, хөдөө орон нутаг багшилдаг англи хэлний багш нарын ур чадвар, заах аргыг сайжруулахад Кембриджийн олон улсын үнэлгээний төвтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, энэ чиглэлээр хамтран ажиллахаар боллоо