2019.03.07

"Монголчууд" цуврал ярилцлага нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа оролцлоо

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа "Монголчууд" цуврал ярилцлага нэвтрүүлэгт оролцож байна.

-Нэг хүнд хэтийдсэн ачаалал. Үүнээс үзвэл зарим салбар орхигдож байна гэсэн үг. Дэлхийн улс орнуудын жишгийг харахад соёлын бодлогоо аялал жуулчлалын салбартайгаа маш сайн хослуулан хөгжүүлж байна. Түүх, хэл соёл, урлаг уран сайхнаа сурталчлах нь аялал жуулчлалын салшгүй нэг хэсэг болсон байна.

Аялал жуулчлалын салбар нь соёл, спорттойгоо хамт байх ёстой. Учир нь спорт аялал жуулчлалын бүтээгдэхүүн болсон. Олимпийн аварга, тивийн аваргаа сурталчлаад аялал жуулчлалаа хөгжүүлж байна. Тиймээс Засгийн газар цаг үетэйгээ нийцсэн өөрчлөлтийг хийх шаардлага байна. Би хүнд нэрийн хуудсаа өгөхөөс ичдэг байсан. Бүхнийг чадагч юм шиг санагддаг.

Гадныхан миний нэрийн хуудсыг хараад “Энэ салбарууд хамтдаа байх боломжгүй шүү дээ” гэдэг. Тэгэхээр нь би “Монгол улс цөөн хүн амтай. Нэг хүнд энэ их ажлын ачаалал байхаас өөр аргагүй юм” гэж тайлбарладаг. Цаашид бүтэц зөв болох ёстой. Даяарчлагдаж буй цаг үед манай улс хэл, соёлтойгоо үлдье гэвэл соёл, спортын бодлогоо ядаж бие даасан агентлаг болгох ёстой.