А.Ундраа 2019.03.20 | Vip76.mn

А.Ундраа: Он гарсаар алт тушаалт буурахад юу нөлөөлсөн бэ?

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.03.20/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүд хуулийн төсөл санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн А.Ундраа:

“Он гарсаар алт тушаалт өнгөрсөн оны мөн үеэс буурсан байна. Энэ бууралтад юу нөлөөлсөн бэ? Алтны тухайд олборлолтын горимыг хариуцлагажуулах шаардлагатай байгааг саяхан Заамарт болсон үйл явдал харууллаа.

Алт тушаалтын ямар эх үүсвэрээс яаж олборлосон нь хэрхэн хийгдэж байна вэ?

Хууль бусаар хилээр давуулж байгаа үйл ажиллагааг таслан зогсоох тал дээр хуулийн байгуулагатай хэрхэн хамтран ажиллаж байна вэ? Нүүрс дунд нуугаад гарч  байгаа гэдэг. Үүнийг хяналтын скайнер суулгах ажил хийгдсэн үү?

Нөхөн сэргээлтийн тал дээр хууль бусаар алт олборлогчид ирээдүйд учрах хохирол орон нутаг, иргэдэд нөлөө үзүүлж байгаа. Энэ талаар тоо баримт бий юу?”

Түүний асуултанд Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар хариуллаа.