Учрал.Н Амарсайхан.С 2019.03.27 | Vip76.mn

"Зөв гэр" нийгмийн хариуцлагын төсөл эхэллээ

Агаарын бохирдлыг бууруулж иргэдийг дулаан, тохилог, эдийн засагт хэмнэлттэй, технологийн агууламж шингэсэн гэрт амьдруулах зорилготой "ЗӨВ ГЭР" нийгмийн хариуцлагын төсөл Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд хэрэгжиж эхэллээ.

Тус төсөлд 120 өрх 600 орчим иргэн хамрагдаж нүүрс, яндангийн хэрэглээгээ тэглэх боломжтой.

Нээлтийн үйл ажиллагаанд Төслийг хамтран хэрэгжүүлэгч АНУ-ын Бригим Янгийн их сургуулийн төслийн багийнхан, Дезерет ОУ-ын байгууллагын хамт олон, Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн засаг дарга С.Амарсайхан болон зочид төлөөлөгчид оролцлоо.

Мөн төсөлд хамрагдсан зарим айл өрх шинэ гэрийн түлхүүрээ гардан авлаа.