Н.Амарзаяа Н.Цэрэнбат 2019.04.29 | Vip76.mn

Ногоон хэрэм төслийн ойжуулсан талбайг хүлээлгэн өглөө

Өнөөдөр Монгол Солонгосын хамтарсан Ногоон хэрэм төслийн ойжуулсан талбайг МУ-ын Засгийн газарт хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо.

УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, БНСУ-ын Монголд суугаа элчин сайд Жон Жэ Нам нар оролцлоо. Гэрээнд зурагдсанаар 4.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хүлээлгэн өгч байна.

Говийг ойжуулах, цөлжилтөөс хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт шар шорооны нүүдлээс сэргийлэх, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах чиглэлээр 2007 оноос хэрэгжиж буй төслийн үр дүн говь нутагт үр өгөөжөө өгч, байгаль эх дэлхийгээ хамгаалах сэтгэлийг хамтад нь хүлээлгэн өгсөн нь энэ юм.

Сурагч, багачуудын Байгаль эх дэлхийгээ хамгаалах сургалтууд явагдаж байна. Уг ойн аж ахуйд 500.0 орчим мянган модны үрсэлгээ 15 сумдад хүлээлгэн өгөхөөр бэлэн болсон байна.