Б.Бат-Эрдэнэ 2019.05.16 | Vip76.mn

Б.Бат-Эрдэнэ: Доод түвшинд ажиллаж буй албан хаагчдынхаа цалинг нэмэх чиглэлээр ямар бодлого байна вэ?

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.16/ нэгдсэн хуралдаан 10 цаг 07 минутад эхэллээ. Өнөөдрийн хуралдааны эхэнд Засгийн газраас 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоол"-ын төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

"С. Чинзориг сайд сул гишүүн байхдаа бидний санаа хачин их нийлдэг байсан. Бид төрийн албан хаагчдыг ялгамжтай цалинтай байж болохгүй гэж үздэг байсан. Гэтэл үүнээс өөр байр суурьтай төсөл оруулж ирсэн байна. Ялангуяа хуулийн салбарын цалин асар их нэмэгдүүлсэн шүү дээ. Гэтэл сүүлийн үеийн үйл явдлуудаас харахад цалин нэмэгдсэн гээд ажилд хандах хандлаг, үр дүнд өөрчлөлт гарч байгаа эсэх эргэлзээтэй байна шүү дээ"