Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.16/ нэгдсэн хуралдаан 10 цаг 07 минутад эхэллээ. Өнөөдрийн хуралдааны эхэнд Засгийн газраас 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоол"-ын төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "С. Чинзориг сайд сул гишүүн байхдаа бидний санаа хачин их нийлдэг байсан. Бид төрийн албан хаагчдыг ялгамжтай цалинтай байж болохгүй гэж үздэг байсан. Гэтэл үүнээс өөр байр суурьтай төсөл оруулж ирсэн байна. Ялангуяа хуулийн салбарын цалин асар их нэмэгдүүлсэн шүү дээ. Гэтэл сүүлийн үеийн үйл явдлуудаас харахад цалин нэмэгдсэн гээд ажилд хандах хандлаг, үр дүнд өөрчлөлт гарч байгаа эсэх эргэлзээтэй байна шүү дээ"
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.10/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоол"-ын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: "Төрийн албаны хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор цалингийн сүлжээнд өөрчлөлт орж байна. Үүнтэй холбоотойгоор Багш нарын их хурал дээр тэдний цалинг нэмэгдүүлэх тухай мэдээлсэн. Энэ асуудал яригдаж байгаатай зэрэгцүүлэн багш нарын цалинг шийдвэрлэх боломж байгаа юу?" Түүний асуултанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хариууллаа.