Д.Оюунхорол 2019.05.24 | Vip76.mn

Д.Оюунхорол: Эрчим хүчний салбар онцгой анхаарч ажилламаар байна

Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.24/ нэгдсэн хуралдаанаар 2018 оны 03 сарын 30-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Н.Амарзаяа, Б.Баттөмөр, Д.Оюунхорол, Д.Эрдэнэбат нараас Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан тавьсан “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн явц, цаашид авах арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонслоо.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

"Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030-ыг баталсан гол агуулга бол

  1. Ядуурлыг бууруулах
  2. Экологийн тэнцвэрийг хадгалах
  3. Засаглалын тогтвортой байдлыг бий болгох

байсан. Тогтвортой өсөж байгаа эдийн засгийг яаж айлын хаалгаар оруулах вэ? өсөлтийг яаж зөв хувиарлах вэ? гэдэгт анхаараач гэж хэлж байна. Орлогоын тэгш бус хувиарлалт бий болсон энэ үед "Итгэлийн зээл"-ийг бий болгож хуулийн төслийг санаачилсан. Тиймээс Сангийн яам, Үндэсний хөгжлийн газар хамтран санаачлагатай ажиллана гэж итгэж байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах чиглэлд дэлхий нийтээрээ хамтран зүтгэж байна. Бид энэ чиглэлд ажиллах ёстой. Цаашид бид уул уурхайгаас хараад эдийн засагтай. Бодит эдийн засгаа солонгоруулж чадахгүй байгаа учраас анхаарч ажиллана уу?

Бүх талын оролцоотой нийгмийн удирдах хүчтэй институцийг бий болгох нь чухал юм. Эрчим хүчний яам илүү ажиллах хэрэгтэй байна. Азийн супер сүлжээг бий болгох, эдийн засгаа солонгоруулах чухал салбар юм. Монголд сэргээгдэх эрчим хүчний их нөөцтэй. Үүнийг ашигламаар байна. Говийн бүс цөлжиж байна. Усыг дахин ашиглах, эрчим хүч үйлдвэрлэх чиглэлд анхаарна уу? Тиймээс сэргээгдэх эрчим хүчийг 30%-д хүргэнэ гэсэн зорилтыг биелүүлэхийн төлөө ажилламаар байна."