Болд.Л 2019.06.07 | Vip76.mn

Л.Болд: Үндсэн хуулийг өөрчлөх том хуйвалдаан явчихлаа

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.07/ нэгдсэн хуралдаан 10 цаг 30 минутад эхэллээ. Хуралдааны эхэнд энэ өдрийн хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан юм. Хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн Л.Болд:

"УИХ-ын дарга гишүүдрүүгээ харж ажилламаар байна. Би энд гараа өргөн саналаа хэлмээр байна. Та намын бүлэг бус парламентын дарга шүү.

1. Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлтийг яаралтай УИХ-аар хэлэлцэх хэрэгтэй. Тогтоолын төсөл бол хэлэлцэнэ. Үгүй бол хэлэлцэхгүй гэж байгаа нь буруу. Ажлын хэсгийн гишүүд чуулган дээр байр сууриа илэрхийлэх нь зүйтэй.

2. Үндсэн хуулийг өөрчлөх том хуйвалдааны зүйл явчихлаа. Үндсэн хуульд ингэж хууль бусаар гар хүрэх нь тогтворгүй байдал үүсгэдэг. Үүнийг МАН-ын бүлэг  ойлгож байна уу? Би 1990 оноос хойш Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байгаа бүх цаг үед дотор нь ажиллаж байсан. Д.Лүндээжанцан гишүүн бид 2 Ардын Их хурлын депутатаар ажиллаж ирсэн. 

Үндсэн хуулийг өнөөдрийг хүртэл мөрдөхгүй. Олон заалтыг мушгин гуйвуулж, ихэнх заалтыг үл ойшоож ирсэн гашуун түүхтэй. Өөрчлөлт бүрийг ард түмэн, нийгэмтэйгээ зөвшилцсөн нийгмийг цаашид авч явах зөвшилцлийн гэрээ байсан. Ерөнхийлөгч нь 1990, 1992 онд Үндсэн хуулийн өөрчлөлтийн ажлын хэсгийг ахалж ажиллаж нийт төрийн арга хэмжээ болж байсан. 1999, 2000 онд нам эвслүүд хуйвалдаж дордуулсан 7 өөрчлөлтийг хийж, горыг нь ард түмэн амссаар яваа. Энэ удаагийнх ч ийм байдлаар явж байна. Ерөнхийлөгчийн оролцоог 100% үгүйсгэсэн өөрчлөлт оруулж байгаа нь ямар учиртай вэ? Үүний хариуцлагыг та нар дааж чадах юм уу?"