Болд.Л 2019.06.25

УИХ-ын гишүүн Л.Болд тойргийн иргэддээ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцууллаа

УИХ-ын гишүүн Л.Болд тойргийн иргэддээ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцууллаа

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар тойрогтоо ажиллаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг иргэдэд танилцуулан, санал бодлыг нь сонслоо.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11, 12, 13, 16 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 7, 8  дугаар хорооны нийт 276 иргэнд төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулга  мэдээлэл өгч, санал асуулгын хуудсаар 101 иргэний саналыг авсан байна. Мөн 13 иргэн хэлэлцүүлгийн үеэр нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар санал бодлоо илэрхийллээ.

Хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн дийлэнх олонхи нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх ёстой гэсэн байр сууриа  илэрхийллээ.