Н.Учрал 2019.06.27 | Vip76.mn

Н.Учрал гишүүн Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцлоо

Н.Учрал гишүүн Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцлоо

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцлээ.
Хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Н.Учрал оролцож, Мэдээлэл гаргагч талаас иргэн Э.Мөнхдаваа оролцлоо.

Хууль зүйн их, дээд сургууль төгссөн хүн хоёр жил мэргэжлээрээ ажилласан тохиолдолд хуульчийн сонгон шалгаруулалтад орж хуульчийн гэрчилгээ авах, улмаар хуульч, шүүгч, прокурор, өмгөөлөгчөөр ажиллах боломжийг дээрх хуульд тодорхой тооны этгээдэд олгохоор байгаа аж. Энэ нь тэдгээртэй адилтган үзэж болох ажил, албан тушаал эрхэлж буй бусад иргэдийг ялгаварлан гадуурхаж, тэгш бус байдал үүсгэж байгаа нь ийнхүү нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандах үндэслэл болсон юм.

Мэдээлэл гаргагч иргэн Цэцэд ирүүлсэн өөрийн мэдээллийн шаардлагаас бүхэлд нь татгалзсан тул маргааныг хэрэгсэхгүй болголоо.

УИХ-ын гишүүн Н.Учрал УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар дээрх хуулийн маргаан бүхий зохицуулалтыг боловсронгуй болгох асуудал байгааг зөвшөөрч хамтран ажиллахаар боллоо.