Ц.Мөнх-Оргил 2019.09.12 | Өглөөний сонин

"Гүн галуутай" цогцолбор сургууль спорт заалтай болно

"Гүн галуутай" цогцолбор сургууль спорт заалтай болно

Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит Багануур дүүргийн "Гүн галуутай" цогцолбор сургуульд 2200 гаруй сурагч суралцдаг байна. Бага сургууль нь биеийн тамирын спорт заалгүйгээс хичээлийн I байрны заал руу дамжин хичээллэдэг хүндрэлтэй байдаг ажээ. 

Иймд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын дэмжлэгээр Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар спорт заалны барилгын ажил эхлээд байна. Тус барилга нь энэ оны 12 дугаар сард ашиглалтад орно. Тус сургуулийн хувьд сурагчдын хүсэл сонирхлын дагуу лекц дугуйланд идэвхтэй харагдуулдаг аж. Жудо бөхийн дугуйлан, хүүхдүүдийн оюун ухаан, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой технологийн дугуйлан хичээллэдэг байна.