НД-ын багц хуулийг сурталчлах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор уулзалт зохион байгууллаа
2023.08.22

НД-ын багц хуулийг сурталчлах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор уулзалт зохион байгууллаа

Нийгмийн даатгалын багц хуулийг сурталчлах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор МУ-ын Шадар сайд С.Амарсайхан, ХНХ-ын сайд Х.Булгантуяа, Дэд сайд С.Зулпхар болон ХНХЯамны газар, харьяа агентлагуудын удирдлагуудын хамт Багахангай, Налайх, Багануур 3 дүүргийнхээ иргэд, аж ахуйн нэгж, албан хаагчдад Нийгмийн даатгалын багц хуулийн танилцуулга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад 3-н дүүргийн 570 гаруй иргэд, албан хаагчид оролцож 24 иргэн асуулт асууж, Нийгмийн даатгалын багц хуулийн мэдээ, мэдээлэл өгч ажиллалаа.