Багануурын эмнэлэгт томографийн аппарат авах хөрөнгийг шийдэхийг даалгалаа
2019.06.10

Багануурын эмнэлэгт томографийн аппарат авах хөрөнгийг шийдэхийг даалгалаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг, хотын дарга С.Амарсайхан бусад албаны хүмүүс Багануур дүүрэгт ажилласан. Тэрбээр “Багануур” ХК-ийн ажилтай танилцсаны дараа дүүргийн удирдлага, төрийн албан хаагчидтай уулзаж иргэдэд түргэн шуурхай, хүнд сурталгүй үйлчлэхийг онцгойлон анхааруулав.

Мөн дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн багш, сурагчидтай уулзах үедээ спорт цогцолбор барих болон 280 хүүхдийн багтаамжтай, 1990 онд байгуулагдсан 139 дүгээр цэцэрлэгт шаардагдах их засварт шаардагдах хөрөнгийг ирэх оны төсөвт суулгахаар боллоо.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн найман сумын 50 гаруй мянган хүнд эрүүл мэндийн хоёр дах шатлалын тусламж үйлчилгээ үзүүлдэг Эрүүл мэндийн төвд компьютер томографийн аппарат авах хөрөнгийг ирэх оны төсөвт суулгахыг салбарын сайдад үүрэг болгов. 

Ерөнхий сайд дараа нь Багануур дүүргийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзаж нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын төлөв, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, зорилтын талаар мэдээлэл өгч, иргэдийн санал бодлыг сонслоо. 

Иргэд нутаг орны хэмжээнд тулгамдаж буй асуудал, ялангуяа бүх шатанд шударга ёс тогтоох, төрийн албан хаагчдын ёс зүй, эдийн засгийн өсөлтийг өрх бүрт хүргэх зэргийн талаар байр сууриа илэрхийллээ.