Багануур дүүргийн шилдэг төгсөгч, багш нарт баяр хүргэлээ
2019.06.10

Багануур дүүргийн шилдэг төгсөгч, багш нарт баяр хүргэлээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Л.Цогзолмаа нар Багануур дүүргийн гурван цогцолбор сургуулийн нэгдсэн "Эрдмийн баяр"-ын арга хэмжээнд оролцож, төгсөгчдөд баяр хүргэв.

Баярыг тохиолдуулан “Боловсрол” цогцолбор сургуулийн багш З.Пүрэв, Гүн галуутай цогцолбор сургуулийн багш Д.Оюунтунгалаг, Д.Лхагважаргал, “Оюуны эрин” цогцолбор сургуулийн багш В.Манал нарт шагнал гардуулж, ажилд нь амжилт хүслээ.

Энэ жил 126 хүүхэд төгсөж байгаа бөгөөд тэдний дундаас дүүргийн шилдэг төгсөгчөөр шалгарсан “Гүн галуутай” цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн сурагч н.Буянтогтох шагналаа Монгол Улсын Ерөнхий сайдаас гардан авсанд багш, найз нөхөд нь баяртай байв.

Багануур дүүргийн багш нар Элсэлтийн ерөнхий шалгалтын амжилтаараа нийслэлдээ V байрнаас III байрт дэвшиж, улсын хэмжээнд VII байрт яваагаа дуулгаж, энэ амжилтаа улам ахиулахаа илэрхийлж байлаа.