Үйл явдал2 мин унших
Нийслэлийн 2019 оны шилдэг дүүргээр Багануур дүүрэг тодорлоо

Одоохон...
Үйл явдал2 мин унших

Ёслолын арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Ш.Анхмаа, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон нийслэлийн есөн дүүргийн албан хаагчид оролцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан арга хэмжээг нээж хэлэхдээ “2019 оныг иргэдийн оролцоотой хөгжлийн жил болгон зарласантай уялдуулан төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, төрийн байгууллагын чадавх, төрийн албан хаагчийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх, инновацид суурилсан бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилтот бүлгийн иргэдэд чиглэгдсэн үйлчилгээний чанарт ахиц дэвшил гаргахаар зорин ажиллаж байна.
“Энэхүү аянд нийслэлийн есөн дүүргийн 152 хороо, 1200 гаруй СӨХ, 500 гаруй аж ахуйн нэгж байгууллага болон 17000 орчим иргэнийг хамруулсан. Аяны хүрээнд хийгдсэн гудамж тохижилт, бүтээн байгуулалтын ажилд төрийн байгууллагуудын идэвхи оролцооноос гадна хувийн хэвшил, иргэд олон нийтийн оролцоо маш сайн байсан” хэмээн Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр онцолж хэлсэн юм.
Харин шилдэг байгууллагаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны “Зөгий үүр” СӨХ шалгарч, дэд байрт Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, гутгаар байрт Сүхбаатар дүүрэг 5 дугаар хорооны “Дэвшил 39” СӨХ тус тус шалгарав.