С.Баярын хүсэлтийг УИХ-ын гишүүд 100 хувийн саналаа хүлээн авлаа
2009.10.28

С.Баярын хүсэлтийг УИХ-ын гишүүд 100 хувийн саналаа хүлээн авлаа

УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхий сайд.Баярыг албан тушаалаасаа чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Ерөнхий сайд С.Баяр индер дээр гаран үг хэллээ. Үг хэлэх үед түүний царай цонхигордуу, ядруухан харагдаж байлаа. “Эзний алба ээлжтэй гэдэг ихэс дээдсийн сургуулийг даган, өндөр албанаасаа бууж байгаадаа харамсах юм алга. Харин төлөвлөсөн ажлынхаа дийлэнх хувийг хийж чадаагүйдээ харамсаж байна” хэмээн Ерөнхий сайд үгээ эхлүүлсэн юм.

Ерөнхий сайд үг хэлж дууссаны дараа УИХ-ын гишүүд хүсэлтийг хүлээн авч, тогтоолыг 100 хувийн саналаар баталлаа. Харин дараагийн Ерөнхий сайд сонгогдтол үүрэг гүйцэтгэгчээр Тэргүүн Шадар сайдыг томиллоо.

С.Баяр: "Ээлж халаатай Ерөнхий сайд байхад, эвдэрч хазайдаггүй эвийн бат суурьтай үлдэх нь монгол төрийн оршихуйн үндэс мөнөөс мөн. Гэтэл үүрэгт ажлаасаа өөрийн санаачлагаар “чөлөөлөгдөх” тухай хүсэлтийг минь хамтарсан Засгийн газрыг “огцруулах, өөрчлөх” шалтаг болгон ашиглах гэсэн явуургүй оролдлого энэ зуур бас ажиглагдаж байх юм. Эрх зүйн хэлбэр талаасаа ч, улс төрийн агуулга талаасаа ч Ерөнхий сайдыг ОГЦРУУЛАХ, түүнийг үүрэгт ажлаас нь ЧӨЛӨӨЛӨХ гэдэг нь огт ондоо хоер ойлголт, ухаагдахуун гэдэг нь эрүүл ухаантай хэнд ч тодорхой. /Ерөнхий сайд С.Баярын УИХ-ын чуулган дээр хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна/

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.