Гадаад харилцааны яам
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018
2019
2020
2021
2022
2023
2024
Б.Батцэцэг

Гадаад харилцааны сайд

Б.Мөнхжин

Гадаад харилцааны дэд сайд

2025 2026 2027 2028 2029
Нийт 637 мэдээ байна.
  • 18/03/14

    Л.Болд сайдын Австрали дахь айлчлал өнөөдөр эхэлнэ

    Гадаад харилцааны сайд Л.Болд Австралийн Холбооны Улсад албан ёсны айлчлал хийж байна.  Энэхүү айлчлал нь Гадаад харилцааны сайдын 1993 онд Австралийн Холбооны Улсад хийсэн айлчлалаас хойш 21 жилийн дараа хэрэгжиж байгаа юм.Энэ айлчлал нь Ази, Номхон далайн бүс нутаг дахь манай улсын чухал түншийн нэг болох Австралийн Холбооны Улстай улс төрийн харилцааг бататган бэхжүүлэх, хамтын ажиллагааг уул уурхай, боловсрол, хөдөө а...
  • 17/03/14

    Уругвай улсын элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    Гадаад харилцааны сайд Л.Болд Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Мария дел Росарио Портелийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан энэ сарын 14-нд хүлээн авч уулзав. Сайд Л.Болд Элчин сайд М.Портелийг Итгэмжлэх жуух бичгээ барьж, үүрэгт ажилдаа орж байгаад нь баяр хүргээд Монгол, Уругвайн харилцааг хоёр орны эдийн за...
  • 17/03/14

    Туркменистаны элчин сайдыг хүлээн авч уулзав

    Гадаад харилцааны сайд Л.Болд Туркменистан улсаас тус улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Чинар Таджиевна Рустамоваг Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан энэ сарын 13-нд  хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр элчин сайд Ч.Т.Рустамоваг туркменистаны талд хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхол их байгаа бөгөөд энэ зорилгоор харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх,  хоёр талын хамтын ажиллагааны б...
  • 17/03/14

    Босни-Герцеговин улсын элчин сайдыг хүлээн авч уул...

    Гадаад харилцааны сайд Л.Болд Босни Герцеговин Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борислов Маричийг Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзав.Элчин сайд Б.Марич Босни Герцеговин Улсын дотоодын улс төр, эдийн засгийн байдлын талаар мэдээлэл хийж, Монгол, Босни Герцеговины харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засгийн агуулгаар баяжуулан, өргөжүүлэн хөгжүүлэх боломж байгааг тэ...
  • 14/03/14

    Перу улсад 90 хүртэл хоногоор визгүй зорчдог болло...

    Улаанбаатар хотноо өнгөрсөн оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гарын үсэг зурсан “Дипломат албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Перу Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” энэ сарын 13-наас эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ. Уг хэлэлцээрийн дагуу Монгол Улсын болон БНПУ-ын дипломат болон албан паспорт эзэмшигч иргэн зургаан сарын хугацаанд 90 хүртэ...
  • 13/03/14

    Л.Болд сайд Австрали улсад айлчилна

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд Австралийн Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Жули Бишопын урилгаар энэ сарын 18-20-нд тус улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Гадаад харилцааны сайд 1993 онд Австралийн Холбооны Улсад хийсэн айлчлалаас хойш 10 гаруй жилийн дараа болж байгаагаараа онцлогтой юм. Энэ удаагийн айлчлал нь Ази, Номхон далайн бүс нутаг дахь чухал түншийн нэг болох Австралийн Холб...
  • 13/03/14

    С.Оюун, Л.Болд нар НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн ерө...

    НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-ын Ази, номхон далайн орнуудын бүсийн 32 дугаар бага хурал энэ сарын 10-14-нд Улаанбаатар хотноо болж байгаа билээ. Бага хуралд Ази, номхон далайн бүсийн 40 орны төлөөлөгч, түүний дотор хүнс, хөдөө аж ахуй, ой, загас агнуурын асуудал хариуцсан сайд, дэд сайд нар хүрэлцэн ирээд байгаагаас гадна тус байгууллагын Ерөнхий захирал  Хосе Грациано да Силва оролцож байна. НҮБ-ын ХХ...
  • 12/03/14

    Төрөх эмнэлгүүдэд оношлогооны тоног төхөөрөмжүүд н...

    Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад “Инженерийн дээд боловсрол олгох”  7 тэрбум 535 сая иен буюу 75 сая орчим ам.долларын үнийн дүн бүхий зээлийн төслийг хэрэгжүүлэх,  мөн 750 сая иен буюу 7.5 сая орчим ам.долларын үнийн дүн бүхий Төслийн бус буцалтгүй тусламж, Түүнчлэн 71 сая 700 мянган иен буюу 700 мянга орчим ам.долларын үний дүн бүхий Соёлын буцалтгүй тусламжийг тус тус үзүүлэх тухай хоёр орны Зас...
  • 11/03/14

    Л.Болд НҮБ-ын ажилтантай уулзав

    Гадаад харилцааны сайд Л.Болд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг хөгжиж буй орнуудын асуудал эрхэлсэн албаны Бодлого төлөвлөлт, зохицуулалтын хэлтсийн дарга С.Эрдэнэбилэгийг 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтаар 2014 оны 6 дугаар сарын 2-3-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Дэлхийн худалдааны байгууллагын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр: Далайд гарцгүй хөгжиж...
  • 10/03/14

    Цөмийн зэвсэгтэй таван гүрний Элчин сайдуудтай уул...

    Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдөр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн - АНУ, БНХАУ, Бүгд Найрамдах Франц Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, ОХУ-аас тус улсад суугаа Элчин сайд, хэргийг түр хамаарагч нартай уулзав. Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг дээрх таван гүрэн хүлээн зөвшөөрч, статусыг хүндэтгэх төдийгүй түүнийг зөрчих аливаа үйлдлийг ү...
  • 07/03/14

    Орон нутгийн иргэд хил нэвтрэхэд маргаан үүсвэл ту...

    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд нар энэ сарын 5-6-нд Баян-Өлгий аймагт ажиллалаа. УИХ, Засгийн газрын гишүүд энэ үеэр Баян-Өлгий аймгийн удирдлага, иргэдтэй уулзаж, УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа, гадаад бодлогын нэгдмэл байдлын талаар болон хилийн боомт, иргэний харьяалал зэрэг орон нутгийн өмнө тулгамдсан асуудлаар ярилцаж, санал бодлоо солилцлоо. Баян...
  • 05/03/14

    Хан-Уул дүүргийн иргэд долоон байршилд газар өмчил...

    Нийслэлд газар олголт сүүлийн хоёр жилийн хугацаанд зогсоод байсан. Харин энэ хавар иргэдээс газар хүссэн өргөдөл хүлээн авч шийдвэрлэхээр болоод байгаа. УИХ- ын гишүүн Л.Болдын санаачилгаар “Хөгжилд тэмүүлсэн Хан-Уул” уулзалт өдөрлөгийг өчигдөр зохион байгууллаа. Уулзалтад Гадаад харилцааны сайд Л .Болд, Хотын дарга Э.Бат-Үүл болон албаны хүмүүс оролцож газар олголт, дахин төлөвлөлт, орон сууцжуулалт тойрсон асууд...
  • 04/03/14

    Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлав

    УИХ-ын чуулганы өнөөдрийн /2013-11-01/ хуралдаан  Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Болор танилцууллаа. Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүд гараагүй тул анхны хэлэлцүүлгээр нь батлах нь...
  • 04/03/14

    Лу.Болд сайд Баян-Өлгий аймагт ажиллана

    Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Лу.Болд тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймагт ажиллана. Тэрээр Аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд аймгийн удирдлагуудтай уулзалт хийж, гадаад харилцааны асуудлаар санал солилцох аж.Түүнчлэн 340 дугаар Барилгын цэргийн ангийн үйл ажиллагаатай танилцаж, аймгийн Хөгжимт драмын театрт иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийх юм байна....
  • 04/03/14

    “Монголын Элчин сайд нарын клуб” Хүндэт ерөнхийлөг...

    Монгол Улсын дипломат албанд олон жил ажиллаж ирсэн нэр хүнд, нөлөө бүхий Элчин сайд нарын үүсгэл санаачилгаар энэ оны нэгдүгээр сард “Монголын Элчин сайд нарын клуб” хэмээх төрийн бус байгууллага байгуулагджээ. Монгол Улсын гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх үүднээс чиглэлийн яам, иргэний нийгэм, олон нийтийн байгууллага, ард иргэдэд дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх, мэдээлэл, судалгаагаар хангах, зуучл...
  • 03/03/14

    ХУД-ийн 75-р сургуулийн хуучин барилгыг буулгаж ши...

    УИХ, засгийн газрын гишүүн Л.Болд өөрийн сонгогдсон тойрогт очин иргэд сонгогчидтой уулзалт хийлээ. Мөн боловсрол соёлыг дээшлүүлэх, нийгмийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр сургууль, хороодод ажиллалаа. Л.Болд сайд Хан-уул дүүргийн 4-р хороонд ажиллаж, гэр хорооллын дахин төлөвлөлт, иргэд олон нийтийн оролцоо ямар байгааг тодруулсан юм. Энэ хорооны хувьд 1966 оны үерийн дараагаар суурьшсан иргэд олонтой. Айл өрхийн хэмжээ жиж...
  • 03/03/14

    Францын Элчин сайдыг хүлээн авч уулзав

    Гадаад харилцааны сайд Л.Болд Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ив Дэлунэг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийг ойрын хугацаанд Франц Улсад айлчлах урилгатай байгааг Элчин сайд Ив Дэлунэ мэдэгдээд, мөн энэ жил хоёр улсын Засгийн газар хоорондын ажлын хэсгийн хуралдаан, Гадаад харилцааны яамд хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар талууд ...
  • 27/02/14

    Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэ...

    УИХ-ын өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хоёр хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхнийх нь Засгийн газраас өргөн барьсан Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулга  юм. Хууль санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг танилцуулсан юм.Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбоотойгоор олон гишүү...
  • 26/02/14

    Хилийн боомтын тухай хууль батлагдлаа

    Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 01 дүгээр сарын 9-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хилийн боомтын тухай хуулийн төсөл болон холбогдох 6 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 1 тогтоолын төслийг холбогдох Байнгын хороод, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Улсын Их Хурлын чуулганы 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар баталсан.  Хилийн боомтын эрх зүйн орчинг боловсронгуй бо...
  • 25/02/14

    НҮБ-ын хөгжлийн тусламжийн хэрэгжилтийг хэлэлцлээ

    НҮБ-аас Монгол Улсад 2012-2016 онд үзүүлэх хөгжлийн тусламжийн дунд хугацааны хэрэгжилтийг хянах хурал өнөөдөр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн байранд боллоо. Гадаад харилцааны сайд Л.Болд тус хурлыг нээж хэлсэн үгэндээ НҮБ болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин бэхжиж байгааг тэмдэглээд “Монгол Улс, монгол хүний хөгжлийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанны үр, өгөөжий...
Нийт 32 хуудас/637 мэдээ