Гадаад харилцааны яам
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018
2019
2020
2021
2022
2023
2024
Б.Батцэцэг

Гадаад харилцааны сайд

Б.Мөнхжин

Гадаад харилцааны дэд сайд

2025 2026 2027 2028 2029
Нийт 637 мэдээ байна.
  • 30/05/14

    Гадаад харилцааны сайд Данийн Вант улсад айлчиллаа

    Гадаад харилцааны сайд Л.Болд 2014 оны 5 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Данийн Вант Улсад албан ёсны айлчлал хийж, Данийн Хатан Хаан II Маргрете, Фолкетинг (Парламент)-ын дарга Могенс Ликкетофт нарт тус тус бараалхав. Хатан хаан II Маргарете Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2013 онд Дани Улсад хийсэн айлчлал нь хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргасан түүхэн айлчлал болсныг онцлон дурдав. Өнгөрөгч 2013 онд тохиосон хоё...
  • 30/05/14

    Л.Болд: Намайг сүүлийн 20 жил тасралтгүй шалгаж ба...

    Сүүлийн үед буруутай нь нот­логдоогүй хүнийг олон сараар хорьдог, цагд­даг, өвчтэй байхад нь дуу­даж байцаадаг, зовоодог бай­дал газар авсан талаар хүн бүр л ярих боллоо. Тэр дун­даа ШШГЕГ-ын урьдчилан хо­рих төвд хоригдож байсан Газ­рын тосны газрын дарга Д.Амар­сай­хан эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсаны д­а­раа АТГ болон бусад хууль хүч­ний байгууллагийн талаар хү­м...
  • 29/05/14

    Л.Болд: Хуучны НАХЯ шиг газар бий болчихлоо

    УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа. -Сүүлийн үед ар араасаа гарч байгаа баривчилгаа, буруутай нь нотлогдоогүй байхад олон сар, жилээр хорьдог байдал хэрээс хэтэрсэн талаар хүмүүс ярьж байгаа. Олны дунд яригдаж байгаа энэ сэдвийг та УИХ-ын түвшинд ха­риуцлагатайгаар мэдэгдлээ. Та ямар учраас энэ талаар Хүний эрхийн дэд хороон дээр хөндөхөд хүрэв? -Хүний эрхийн дэд хороогоор манайд байгаа хүний эрхийн зөрчлийн талаар, тэр дунд...
  • 26/05/14

    Л.Болд сайд Швед, Дани улсад айлчилна

    Гадаад харилцааны сайд Л.Болд Шведийн Вант Улсад тус улсын Гадаад хэргийн сайд Карл Билдт-ийн урилгаар 2014 оны 5 дугаар сарын 26-нд, мөн Данийн Вант Улсын Гадаад харилцааны сайд Мартин Лидегаард-ын урилгаар Дани улсад 5 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд тус тус албан ёсны айлчлал хийнэ. Гадаад харилцааны сайд айлчлалынхаа хүрээнд Шведийн Вант Улсын Гадаад хэргийн сайд Карл Билдт болон Төрийн захиргаа, орон сууцны сайд ноён Стефа...
  • 22/05/14

    Л.Болд сайд Украйны хямралын талаар ярилцжээ

    Гадаад харилцааны сайд Л.Болд 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Их Британий Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны Төрийн сайд Хюго Свайрыг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд Монгол, Их Британийн хоёр талын харилцааны талаар болон Солонгосын Хойг, Украинд үүсээд буй хямрал, Афганистаны асуудал зэрэг бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцов....
  • 22/05/14

    Япон улсад Монголын 1000 оюутан суралцахаар болов

    УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд гадаад улсад суугаа Элчин сайдуудтай 5 дугаар сарын 21-ний өдөр цахим ярилцлага хийлээ. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалын хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийн үнэлж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсантай холбогдуулж энэхүү цахим уулзалтыг хийж байгаа юм. Элчин сайдуудтай хийсэн цахим уулзалтанд УИХ-ын гишүүн,...
  • 22/05/14

    Монгол, Швейцарын дипломат харилцааны 50 жилийн ой...

    Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байна. Хоёр улс 1964 оны 5 дугаар сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. Мөн 2014 онд Монгол дахь Швейцарын хөгжлийн агентлагийн төлөөлөгчийн газрын 10 жилийн ой тохиож байна. Эдгээр ойг тохиолдуулан Гадаад харилцааны сайд Л.Болд, Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Жан-Жак Де Дардел нар хамтран...
  • 16/05/14

    Эмгэнэл илэрхийлэв

    Бүгд Найрамдах Турк Улсын Маниса мужид нүүрсний уурхайд дэлбэрэлт болж олон хүний амь эрсэдсэнд Бүгд Найрамдах Турк Улс 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс орон даяар 3 хоногийн гашуудал зарлаад байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг Турк Улсын Элчин сайдын яаманд хүрэлцэн очиж  эмгэнэл илэрхийллээ. Мөн Гадаад харилцааны сайд Л.Болдоос Бүгд Найрамдах Турк Улсын...
  • 16/05/14

    Сайд Л.Болд АНУ-ын конгрессын гишүүдтэй уулзав

    Гадаад харилцааны сайд Л.Болд АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Гадаад хэргийн хорооны Ази, Номхон далайн дэд хорооны дарга Стив Шабот, Төлөөлөгчдийн танхимын гишүүн Стивен Линч нарыг 5 дугаар сарын 15-нд Төрийн ордонд хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд АНУ-ын Конгресс, ард түмэн Монгол Улсын ардчилал, шинэчлэлийг эхнээс нь дэмжиж ирснийг талархан цохон тэмдэглээд хоёр орны парламент...
  • 14/05/14

    ЮНЕСКО-гийн батламжийг гардуулав

    Монгол Улсаас ЮНЕСКО-гийн Биет бус өвийн Яаралтай хамгаалах жагсаалтад бүртгэгдсэн Монгол уран бичлэг, Төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйлийн батламжуудыг гардуулан өгөх ёслолын ажиллагаа  Монголын хүүхдийн ордонд  5 дугаар сарын 14-ны өдөр боллоо. Энэхүү ёслолын ажиллагааны үеэр ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын дарга, Гадаад харилцааны сайд Л.Болд тус батламжуудыг Соёл спор...
  • 13/05/14

    Изриаль улсын элчин сайдыг хүлээн авч уулзав

    Гадаад харилцааны сайд Л.Болд Израиль Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Матан Вилнайг 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзав. Сайд Л.Болд Израиль Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаа идэвхитэй хөгжиж байгаад сэтгэл хангуулан байгааг дурдаж, ГХЯ-нд хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтыг энэ оны 2 дугаар хагаст хийхэр санал болгов. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд Элчин сайд Матан Вилнайд Израиль Улсын Үн...
  • 09/05/14

    Гадаад харилцааны сайдад итгэмжлэх захидлаа барив

    НҮБ-ын Олон улсын хөдөлмөрийн байгууллагын БНХАУ, Монгол улсыг хариуцсан товчооны захирал ноён Тим Дэ Мэйэр 2014 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Гадаад харилцааны сайл Л.Болдод итгэмжлэх захидлаа өргөн барив. Гадаад харилцааны сайд НҮБ-ын Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас Монголд үзүүлж буй дэмжлэг, туслалцаанд талархалаа илэрхийлж, Монгол Улс НҮБ-ын Олон улсын хөдөлмөрийн байгууллагын үйл ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, и...
  • 09/05/14

    Сайд Л.Болд Энх тайвны корпусын захирлыг хүлээн ав...

    Гадаад харилцааны сайд Л.Болд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Пайпэр Кэмпбэл, АНУ-ын Энх тайвны корпусын Монгол дахь салбарын захирал хатагтай Дарлинь Грантыг 5 дугаар сарын 8-нд Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд Энх тайвны корпусын сайн дурын ажилтнууд Монгол, Америкийн харилцаанд тэр дундаа иргэд хоорондын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг тэмдэглээд цааши...
  • 05/05/14

    Мэдэгдэл

    Сүүлийн үед өмнөх жилүүдэд миний хашиж байсан алба, ажилтай холбоотой худал мэдээллийг нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тодорхой давтамж, зохион байгуулалттайгаар түгээж байна. Уг мэдээллүүд нь ор үндэсгүй, эсвэл худал нь нотлогдсон, эсвэл өөрсдийнх нь зохиосон таамаглал шинжтэй байна. Би нэгэнт улстөрийн өндөр албан тушаалд сонгогч олон, улс төрийн намыг төлөөлөн зүтгэж буй тул энэ бүх мэдээлэлд цаг тухай бүрт нь тод...
  • 01/05/14

    Сайд Л.Болд Эстоний парламентын даргатай уулзав

    Бүгд Найрамдах Эстони Улсын нийслэл Таллин хотноо зохион байгуулагдсан “Онлайн Эрх чөлөө” эвслийн 4 дүгээр Бага хуралд оролцож, тус улсад айлчилж буй Гадаад харилцааны сайд Л.Болд Эстоний Парламентын Ерөнхийлөгч Ейки Нестор-той уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Е.Нестор Эстонид зохион байгуулагдсан “Онлайн Эрх чөлөө” эвслийн 4 дүгээр Бага хурал нь интернет мэдээлл...
  • 01/05/14

    Л. Болд Беларусь улсад ажлын айлчлал хийнэ

    МУ-ын Гадаад Харилцааны сайд Л.Болд энэ сарын 2-нд Беларусь улсын Минск хотноо ажлын айлчлал хийнэ хэмээн ОХУ-ын regnum.ru сайт мэдээлжээ. Айлчлалын үеэр Л.Болд Беларусийн Гадаад Харилцааны яамны болон Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны сайд нарын зөвлөлтэй ярилцлага зохион байгуулах аж. Энэ тухай Беларусын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Мирончик Минск хотод болсон товч мэдээллийн үеэр зарлажээ. “Ноён Л.Бо...
  • 30/04/14

    Гадаад харилцааны сайд Эстони улсад айлчилж байна

    “Онлайн Эрх чөлөө” эвслийн 4 дүгээр Бага хурал Эстони Улсын нийслэл Таллинн хотноо 2 өдөр үргэлжилж 4 дүгээр сарын 29-нд өндөрлөв. Энэхүү бага хурлаар даяарчлалын өнөөгийн үед интернетийг хэрхэн чөлөөтэй, нээлттэй, хүртээмжтэй, аюулгүй хэрэглэх, тулгарч буй бэрхшээл, хамтран ажиллах арга замын талаар эвслийн гишүүн орнуудын сайд нар, иргэний нийгмийн болон бизнесийн төлөөлөгчид өргөнөөр санал солилцов.  Төгсгө...
  • 29/04/14

    Захидал харилцан солилцов

    Монгол Улс, БНХАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулсны 20 жилийн ойг тохиолдуулан  Гадаад харилцааны сайд Л.Болд Гадаад хэргийн сайд Ван И-тэй харилцан баяр хүргэсэн захидлуудыг солилцов. Одоогоос 20 жилийн өмнө 1994 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хоёр тал Монгол Улс, БНХАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээг шинэчлэн байгуулж,  гарын үсэг зурсан юм. Өнөөдөр Монгол Улс, БНХА...
  • 29/04/14

    Монгол Улс "Онлайн эрх чөлөө" эвслийг даргалах бол...

    Бүгд Найрамдах Эстони Улсын нийслэл Таллинн хотноо 4 дүгээр сарын 28-ны өдөр эхэлсэн “Онлайн Эрх чөлөө” эвслийн 4 дүгээр Бага хуралд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Бага хуралд нийт 64 орны 400 гаруй төлөөлөгч, түүний дотор эвслийн гишүүн 23 орны Гадаад хэргийн болон Мэдээллийн технологийн сайд нар, иргэний нийгмийн болон бизнесийн 180 гаруй төлөөлөгч оролцож байна.&n...
  • 29/04/14

    Сайд Л.Болд Эстони улсад айлчилна

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд 2014 оны 4 дүгээр сарын 28-29-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Онлайн эрх чөлөө” эвслийн IV бага хуралд оролцох бөгөөд мөн 4 дүгээр сарын 30-нд Бүгд Найрамдах Эстони Улсын Гадаад хэргийн сайд У.Паэтийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын зорилго нь Монгол, Эстоний найрсаг харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний яриа хэлэлцэ...
Нийт 32 хуудас/637 мэдээ