
БНСУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлал өнөөдөр эхэлнэ
2014.08.26
Монгол улсын Ерөнхийлөгчид бараалхана
БНСУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлал өнөөдөр эхэлж байна. Энэхүү айлчлалын хөтөлбөрийг та бүхэнд танилцуулж байна.
- 09.50 Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ нар ёслолын уулзалт хийнэ.
- 10.00 Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ нар албан ёсны хэлэлцээ хийнэ.
- 11.30 Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ бараалхана.
- 12.00 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ бараалхана.