Олон улсын эрдэмтэд чуулав
“Халх голын дайны түүхийн судалгаа, өнөө үе” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өчигдөр боллоо.
2014.08.25

Олон улсын эрдэмтэд чуулав

Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойн хүрээнд “Халх голын дайны түүхийн судалгаа, өнөө үе” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өчигдөр боллоо.

Хуралд Монгол, ОХУ, БНХАУ, Японы 17 эрдэмтэн дайны үеийн үйл явц, цэргийн удирдлага, улс төрийн хэлмэгдэлт, тагнуулчдын үүрэг даалгавар зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Уг хуралд Шадар сайд Д.Тэрбишдагва, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн М.Батчимэг нарын хүн оролцож, эрдэмтдийн цаашдын судалгааны чиг хандлага, санал бодлыг сонссон байна. Мөн Халх голын дайны тухай өгүүлэх  “Эх орон дуудаж байна” уран сайхны кино нээлт болсон.

“А-Аrtist продакшн болон Чойномын нэрэмжит “Од” театрын хамтран бүтээсэн уг кинонд найруулагч В.Агар, зураглаач Д.Ангараг нарын баг ажиллажээ.