Д.Ганбат: Тохиролцоонд хүрсэн айлчлал болох байх
УИХ-ын гишүүн Д.Ганбат
2014.08.20

Д.Ганбат: Тохиролцоонд хүрсэн айлчлал болох байх

УИХ дахь Хууль зүйн байнгын хорооны дарга Д. Ганбатаас зарим зүйлийг тодрууллаа.

-БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалд зориулж УИХ-ын хүндэтгэлийн чуулган хуралдана гэсэн. Харин энэ хуралдааныг үргэлжлүүлээд ээлжит бус хуралдах ёстой гэж МАН-ынхан үзэж байна?
-10 жил тутам тохиолддог энэ чухал айлчлалыг хүндэтгэж хүндэтгэлийн чуулган хуралдах ёстой.

Харин ээлжит бус чуулган хуралдах цаг хугацаа төдийлөн таарахгүй байна.

-Хоёр улсын төрийн тэргүүний айлчлалыг өнгөрөөгөөд хуралдая гэж үү?

-Өндөр дээд хэмжээний айлчлалыг өнгөрөөсөн нь дээр биз. Энэ талаар яриад байх юм алга. Ер нь манай улс нүүгээд явахгүйгээс цааш ОХУ, БНХАУ- тай бүх шатанд хамтарч ажиллах ёстой. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэдээж Халх голын ялалтын баярын үйл ажиллагаанд оролцоно.

Транзит тээврийн асуудлаас эхлээд иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх зэрэг чухал асуудлууд аилчлалын үеэр ярих нь дамжиггүй.

ОХУ-тай тогтоосон стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацаан ы хөтөлбөрийг байгуулах шаардлага ч байгаа.

БНХАУ-тай стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацаан ы хөтөлбөрийг байгуулан хэрэгжүүлж байгаа. Түүнийгээ шинэ шатанд гаргах тухай асуудал ярих байх. Аль аль айлчлал нь Монгол Улсын хөгжилд тэмүүлсэн бодлогыг бодитоор дэмжсэн, чухал ач холбогдолтой шийдэл, тохиролцоонд хүрнэ гэдэгт итгэж байна

-Чуулганы завсарлагаанаар та юу амжуулав?

-Тойрогтоо ажиллалаа.