
2025.02.28
Сар шинийн баярыг тохиолдуулан төрийн дээд одон, медаль гардууллаа
Арван долоодугаар жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан төрийн дээд одон, медаль гардууллаа.
Шагналыг УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр, Засаг дарга Н.Мандуул нар гардуулан өгч, баяр хүргэж, амжилт хүслээ.
Мөн хариуцсан ажилдаа амжилт гарган хамт олноо манлайлан ажиллаж байгаа дүүргийн иргэд, албан хаагчдыг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээд шагнал “Чандмань одон”, “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнасан юм.