
МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР
МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР, орчин цагийн ЗЭВСЭГТ ХҮЧИН үүсч хөгжсөн 104 ЖИЛИЙН ОЙД зориулсан хүчит бөхийн барилдаанд Алдар спорт хорооны бөх Улсын заан Д.Хүдэрбулга түрүүлж, Улсын аварга О.Хангай үзүүрлэлээ.
Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсан түүхэн он цаг үеэс тэмдэглэж байсан цэргийн наадам нь өнөө цагт үндэсний их баяр наадам болж өргөжин тэлсэн түүхтэй билээ.
Монгол цэргийн өдөрт зориулсан бөхийн барилдааныг Батлан хамгаалах яам, ЗХЖШ, Монголын үндэсний бөхийн холбоо хамтран өнөө жил 32 дахь удаагаа ийнхүү амжилттай сайхан зохион байгууллаа.
Дашрамд сонирхуулахад энэхүү барилдааныг зохион байгуулагч Зэвсэгт хүчний “Алдар” спорт
хороо нь үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн эр цэргийн албанд татагдан ирсэн ирээдүйтэй олон шилдэг залуусыг сонгон шалгаруулж, шинжлэх ухааны үндэстэй, системтэй бэлтгэл сургуулилалт хийлгэж ирсэний үр дүнд Монгол бөхийн түүхэнд Улсын аварга 15, Улсын арслан 13, Улсын гарьд 4, Улсын заан 29, Улсын харцага, начин цолтой 180 гаруй бөх, үүнээс Хөдөлмөрийн баатар 6, Ардын багш 4, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, тамирчин 80 гаруйг эгнээнээсээ төрүүлсэн байна.