
2025.03.21
Хүний эрхийн төлөв байдалд парламентын оролцоог хангаж ажиллана
Өчигдөр /2025.03.21/ Төрийн ордны "Жанжин Сүхбаатар" танхимд Хүний эрхийн төлөв байдлын үнэлгээний талаарх Монгол Улсын Их хурал болон Олон Улсын парламентийн холбооны хамтарсан уулзалт-хэлэлцүүлэг боллоо.
Хүний эрхийн төлөв байдлын ээлжилт тайлан, хэлэлцүүлэг /UPR/-ийн үйл явц дахь Монгол Улсын Их Хурлын оролцоо, гишүүн орнуудаас хүлээн авсан зөвлөмжүүдийн хэрэгжилт, тэдгээрийг хэрэгжүүлэхэд парламентын оролцоог хангах талааарх асуудлаар хэлэлцжээ.