Харин Эрүүл мэндийн сайд: “Эмч нарын цалин тодорхой хувиар сүүлийн 4 жилд нэмэгдэж байгаа, хойшид ч нэмэгдэнэ. ЭМДС-ийн өрийг барагдуулж үүсээд байгаа санхүүгийн асуудлыг бүрэн шийдвэрлэхээр ажиллаж байна.
“Эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах”, “Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай” хуулиудыг намрын чуулганаар оруулахаар хүлээгдэж байна. Эмч нарын нэр төрд халдах, цаашлаад биед халдах байдал ч газар авч байгааг хуулиар зохицуулдаг болно. Цаашид эмч эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдал, нийгмийн асуудал, эрүүл мэнд боловсролд илүү анхаарсан бодлого хэрэгжүүлж ажиллана” гэдгийг онцлов.
Эх сурвалж: