
2025.04.28
“Хойд бүсийн зөвлөл”-ийн анхдугаар хуралдаан Булган аймагт эхэллээ
“Хойд бүсийн зөвлөл”-ийн анхдугаар хуралдаан Булган аймагт эхэллээ. /2025-04-28/
Тус хуралдаанд Хойд бүсээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, төрийн захиргааны байгууллагууд, аймаг, сумдын удирдлага, хувийн хэвшил, олон улсын байгууллага, мэргэжлийн холбоод, эрдэмтэн, судлаачид, иргэдийн төлөөлөл оролцож байна.
Анхдугаар хуралдааны үеэр таван сэдвээр салбар хуралдаанууд зохион байгуулагдах бөгөөд ирэх 4 жилд хэрэгжих боломжтой бүсийн чанартай хөрөнгө оруулалтын төслүүдийг орон нутгийн иргэд, хөрөнгө оруулагчдад танилцуулж, санал, дүгнэлтийг хэлэлцүүлэх юм.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан