Явган хүний замыг шинэчлэх 4 тендерт компаниуд оролцох хүсэлтээ өгсөнгүй
2025.04.15

Явган хүний замыг шинэчлэх 4 тендерт компаниуд оролцох хүсэлтээ өгсөнгүй

Өчигдөр /2025.04.15/ Хотын дарга Х.Нямбаатар явган хүний зам засварын ажилтай холбоотой мэдээлэл өглөө.

Тэрбээр "Энэ жил Энхтайваны өргөн чөлөө, Их, Бага тойруу, Наадамчдын гудамж, Олимпын гудамжны явган замыг бүхэлд засах, шинэчлэх ажил хийе гээд дөрвөн удаа тендер зарлалаа. Явган замын тухайд гараар хийдэг ажиллагаа ихтэй гээд компаниуд орохгүй байна. Нэмээд ажиллах хүчний дутагдал ч нөлөөлж байна. Тиймээс тендерийн хуулийн дагуу Хот тохижилтын газар, зэвсэгт хүчин, хил хамгаалах байгууллагуудтай уулзаж, засварын ажлыг ирэх долоо хоногт эхлүүлнэ. Зуны сар зургаа биш тул урин цагт ажлаа амжуулах нь чухал байна".