
2025.03.24
"Нийтийн ахуйн үйлчилгээний төв"-ийг дөрөвдүгээр сард улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна
Бизнес эрхлэлтийг дэмжиж тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлэх, эрүүл ахуйн шаардлага хангасан, дэвшилтэт, эко технологи бүхий “Нийтийн ахуйн үйлчилгээний төв” төслийг Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК, Петровис ХХК-тай хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж байна.
“Нийтийн ахуйн үйлчилгээний төв”-ийг ирэх дөрөвдүгээр сард улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа бөгөөд энэхүү төв нь:
- Халуун усны газар
- Үсчин
- Автомат хувцас угаалга
- Ая тухтай дэлгүүр
- Номын сан гэх зэрэг үйлчилгээг олон нийтэд үзүүлнэ.