
2024.10.04
Метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах I шатны тендерийг зарлалаа
Метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах I шатны тендерийг зарлалаа. Улаанбаатар метроны шугам Толгойтоос Амгалан хүртэл үргэлжлэх бөгөөд 17.7км урттай байх юм. Нийт 14 зогсоолтой бөгөөд хоорондын зай 1.3 км байхаар төлөвлөсөн.
Метро оргил ачааллын үед цагт нэг чиглэлдээ 17 мянгаас 26 мянган хүн тээвэрлэнэ. Түүнчлэн ил, далд инженерийн байгууламжууд хийж, метроны 14 зогсоолыг худалдаа, үйлчилгээний цэг байдлаар хөгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд барилга угсралтын ажил 2025 онд эхэлнэ.