Эрхүү мужийн ИТХ-ын дарга Ведерников Александр тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 2024/04/22 15:24160    ОХУ-ын Эрхүү мужийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ведерников Александр тэргүүтэй
2024.04.22

Эрхүү мужийн ИТХ-ын дарга Ведерников Александр тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 2024/04/22 15:24160 ОХУ-ын Эрхүү мужийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ведерников Александр тэргүүтэй

ОХУ-ын Эрхүү мужийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ведерников Александр тэргүүтэй төлөөлөгчид манай улсад албан айлчлал хийж байна. Өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Эрхүү мужийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Эрхүү мужийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь олон намын төлөөллөөс бүрддэг. Энэ үзүүлэлтээрээ Холбооны улсын хэмжээнд дээгүүр эрэмбэлэгддэг бөгөөд асуудалд олон ургальч үзлээр хандах бололцоог олгодог гэдгийг ноён Ведерников Александр тодотголоо. Мөн тэрбээр Эрхүү мужийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дэвшүүлж буй нутгийн удирдлагын төлөөллийн байгууллага хоорондын хамтын ажиллагааны санаачилгыг Нийслэлийн ИТХ-аас дэмжихийг хүссэн юм.

Түүнчлэн хоёр орны залуучууд хоорондын хөтөлбөрийг дэмжиж ажиллахыг хүсэв. Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хөрш зэргэлдээ бүс нутаг, хотууд хоорондын хамтын ажиллагааны чухлыг онцлоод Эрхүү мужийн ИТХ-ын даргын санаачилгыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Уулзалтад Нийслэлийн ИТХ-ын Эдийн засаг, төсвийн хорооны дарга М.Халиунбат, төлөөлөгч Г.Гангамөрөн, Б.Энхбаяр болон Ажлын албаны бусад албан хаагчид байлцлаа.