СХД-Т ХИЙГДСЭН АВТО ЗАМ болон 23 БАЙРШИЛД 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ТАЛБАЙ БАЙГУУЛААД БАЙНА
2023.12.30

СХД-Т ХИЙГДСЭН АВТО ЗАМ болон 23 БАЙРШИЛД 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ТАЛБАЙ БАЙГУУЛААД БАЙНА

СХД-ийн хэмжээнд 2020 онд 214,09 км авто замтай байсан бол 2023 оны байдлаар +49,31 км авто замаар нэмэгдсэн байна.

2023 онд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн орчимд 5 байршилд 1,7 км авто замыг хийсэн.

Түүнчлэн дүүргийн 7, 8, 11 дүгээр хороодыг холбосон 2.5 км авто зам, 5, 6 дугаар хорооны нутагт 1 км авто зам ашиглалтад орсон юм.

Гэр хороолол дунд анхны зургаан эгнээтэй 3,6 км авто зам хийгдэж байна. 

Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийн хүрээнд 2022-2023 оны хооронд Сонгинохайрхан дүүрэгт 23 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай шинээр байгуулаад байна.

Мөн 4, 24-р хороодод 5*5 сагсан бөмбөгийн талбай засварлан тохижуулаад байна.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn