М.Нарантуяа-Нара: Явж, явж МАН-н засгаа бүтэн авах гэсэн санаархал болоод явчлаа
2025.05.20

М.Нарантуяа-Нара: Явж, явж МАН-н засгаа бүтэн авах гэсэн санаархал болоод явчлаа

УИХ-ын гишүүн Нарантуяа-Нара Засгийн газрыг огрцуулах шаардлага өрнөөд буй энэ үед байрь сууриа илэрхийлжээ

Тэрээр, нэг их гайхахгүй байна, угаасаа сайд болоогүй гээд үхэлдэгсэд адаг ядахнаа Дэд Сайд болох гээд төрийн хэмнэлт энээ тэрээгээр амаа таглуулаад, бүр шалдаа бууж төрийн өмчит компани энд тэндхийн газрын дарга болох гэж элдвээр үзээд байгаа сураг бол сонссон ч хамтарсан засгийн гай гэдгээр намжааж байсан шиг байгаа юм.

Зэс нь цухуйх…

2024н оны сонгуулиар MCS илдээ МАН-д л гэхэд 30н Тэрбум хандивласан байдаг! (Далд хэд юм бүү мэд) Мэдээж АН, ХҮН-д хандивласан бөгөөд ил тод төлөөнийх нь гишүүд бий!! Одоо тэгээд төлөөллүүдээ засагт гаргаад өөрсдийнхөө асуудлыг нам дараг!

Халхын Заяа ийм бол хэн ч яалтай.

Ингээд эрх ашиг нь хөндөгдхөөр хэлд ордог короля гишүүд нь эзэндээ ээлтэй хуулиа батлаад хувь хишгээ хүртсээр явцгаахым байгаа биз!!!

Ухаа Худаг яриад байна, Ухаа Худаг гэж юу юм бэ гэдгээ ч мэдэхгүй хүмүүст хэлэхэд .

•Таван Толгой Орд Монголчуудыг одоо хүртэл тэжээж бгаа бол тэр ордны нөөц нь ердөө 20% баталгаажсан орд байсан бол
•Ухаа Худаг ордын 80% нөөцийн баталгааг улсын мөнгөөр хайгуулж хийж тогтоосон байдаг юм билээ! За тэгээд ухаан нь хүрэх хүн байвал харьцуулаад бодно биз! Тэгэхээр 80%ийн нөөцийн баталгаатай энэ Ордыг MCS Элбэгдорж гуайг Ерөнхийлөгч байх үед байх Их Хурлаар ч оруулалгүй хувьдаа авсан байдаг юм билээ. Тэгээд бодоцгооно биздээ...

Миний хувьд (хувь хүнийхээ хувьд ч, УИХ-ын гишүүнийхээ хувьд ч) хэнбугай нь дээр, доор байх нь надад түй ч падгүй бөгөөд бас юу ч гэж элдвээр хэлэгдэх нь огт сонин биш!!! Гагцхүү юу ч мэдэхгүй энэ том бүлэглэлүүдийн тролл мафиар тархиа угаалгаж дунд нь гайхан суугаа иргэдээ төлөөлж үнэний дуу хоолой болсоор өгөгдсөн 4н жилээ барах болно!

Эцэст нь хэлэхэд Ард Түмний талд үйлчлэх сэтгүүлчид, гишүүд, улс төрчид үнэхээр ховрыг бүхнийг биш ч зах зухаас нь гадарлаж байгаа хүний хувьд айж ичихгүй хэлэх байна! Бүгд эрх ашиг, эзэн гувчуурынхаа төлөө юм байна. Даанч МАН-н хэвлэл хүртэл ноцоод байсан юм ийм учиртай байж… Гишүүд нь, хэвлэл нь ч хэдэн намын болон корпорациудын төлөөлөл болсон улсад нар мөд үзэхгүй гэдгээ л ойлгоё!!! Тогтолцоог нь мафи барьж байхад хэн ч гараад дүр л эсгэнэ гэхээс бодитоор өөрчлөхгүй ээ!

УИХ-ын Гишүүн Мөнхтөрийн Нарантуяа-Нара