П.Сайнзориг: Ерөнхий сайдын хүү ирээд учир зүйгээ олох байх
2025.05.19

П.Сайнзориг: Ерөнхий сайдын хүү ирээд учир зүйгээ олох байх

УИХ-ын гишүүн П.Сайнзоригоос цаг үеийн асуудлаар тодруулж байна.
 

-Өнөөдөр намын бүлгийн хурал, МАН-ын УЗ-ийн хурал болж, Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцлээ. Цаашид бусад намтай Засгийн газарт яаж хамтрах, хамтарсан Засгийн газрыг үргэлжлүүлэх, эсэх талаар ярилаа. Хууль хяналтын байгууллага шалган, дүгнэх юм байна гэж ойлгосон. 

Бүгд л орлогоо нотлох ёстой. Ерөнхий сайдын хүү ирээд учир зүйгээ олох байх. Хууль хяналтын байгууллага шалгаж дуусах хүртэл би хувь хүний хувьд харзнаж байна. Үнэнээ хэлэхэд, заримдаа хэвлэлийн мэдээлэл үнэн худал нь мэдэгдэхгүй юм. Хүнд өөрөө тайлбар хэлэх бололцоог олгох ёстой. Дараа нь дүгнэлтээ хийнэ.