
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа нэр бүхий сайд нарт хандан асуулга тавилаа
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа Боловсролын сайд П.Наранбаярт хандан орон нутгийн их, дээд сургуулийн оюутнуудад сургалтын төлбөрийн 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх Засгийн газрын 2021 оны 321 дүгээр тогтоолын хэрэгжилт хэрэгжихгүй байгаа талаар албан ёсны асуулга тавилаа.
Энэхүү хөнгөлөлт нь боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг сааруулах, орон нутгийн дээд боловсролын сургалтын байгууллагыг дэмжих зорилготой ч 2024 оны 102 дугаар тогтоолоор баталсан журамд “ядуу өрхийн суралцагч” гэсэн нэмэлт шалгуур оруулснаар олон оюутан хөнгөлөлтөөс хасагдсан. Иймд УИХ-ын гишүүний хувьд “Орон нутгийн дээд боловсролын сургалтын байгууллагын хүртээмжийг хязгаарласан энэхүү зохицуулалтыг эргэн харж, зассан эсэх талаар асуулга тавилаа.
Тэрбээр энэ асуудлыг зөвхөн боловсролын салбарын санхүүжилт бус нийгмийн тэгш байдал, тухайн бүс нутгийн хөгжилд нөлөөлөх урт хугацааны бодлого гэж үзэж байгаа тул хариуг хуульд заасан хугацаанд бичгээр ирүүлэхийг Боловсролын сайдаас хүслээ.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд хандан эрчим хүч үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдэд тарифын зохицуулалтаас үүсэж буй алдагдлын асуудлаар “Асуулт” тавилаа.

Сэтгүүлч