2025.05.30

Д.Ганмаа: Хүний эрүүл мэндэд нөлөөлөх байдлын үнэлгээг хэрхэн хийх вэ?

УИХ-ын чуулганы /2025.05.30/-ны өдрийн хуралдаанаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Д.Ганмаа:

Бидний эдийн засгийн нөхцөл байдал бол уур уурхай. Үүн дээр тулгуурлахаас өөр арга байхгүй. Ингэж байж бидний цалин мөнгө хангамж гээд бүхий л асуудал одоогийн нөхцөл байдалд шийдэгдэнэ. Нэгэнт ийм гэдгээ мэдэж байгаа учраас байгаль орчны үнэлгээгхарьцангуй сайн хийгээд явдаг. Шинэ орж ирсэн хуулиар нэлээн хэдэн сайжирсан юмнууд байна. Гэхдээ энд нэг зүйл дутагдаж байна. энэ нь хуулийн төслийн 7.7-д зааснаар байгаль орчны нөлөөллийн үнэлгээний нэмэлт тодотгол, нийгмийн нөлөөллийн болон эрүүл мэндийн үнэлгээний талаарх зохицуулалтыг тусгана гэсэн нэмэлт өөрчлөлт орсон байна. Үүнийг харахаар нэгдүгээрт хүний эрүүл мэндийн талаар үнэлгээг хийхдээ аль хэсэгт энэ үнэлгээгээ оруулахаар шийдэв? Хоёрдугаарт бидний байгаль орчинд хийж байгаа үнэлгээ бусад улс орны энэ үнэлгээтэй хэрхэн зохицож байна. Интенсити левелээр нь хуваачихсан байдаг. Энэ левелийн хуваалт нь зөрөөтэй харагдаад байна. Магадгүй өөрчилсөн шинэчилсэн асуудлуудаа засаад юм уу дараа нь журмаар зохицуулах төлөвлөлт байж магадгүй. Тэгэхдээ бид УИХ-д сүүлийн хэдэн сар ярьж байгаа асуудал бол хуулиа давсан журмууд байна, журмаар зохицуулахаар асуудлууд гарч байна, журмууд нь хуультайгаа нийцэхгүй байна, гарч байгаа тогтоолууд нь хөрсөн дээр буухгүй байна гэж олон удаа ярьсан. Тэгэхлээр үүнийгээ засаад, олон улсын жишигтэйгээ тааруулаад, үнэлэх шалгуур үзүүлэлтүүдээ оруулаад, шалгуур үзүүлэлтүүд нь хэмжигдэхүйц, цаг хугацаандаа хамрагдсан байдлаар хийхийг санал болгож байна.

Сэтгүүлч

. Б.Хонгорсайхан