Д.Ганхуяг: АН-д хагарал үүсэхгүй, горьдох хэрэггүй
УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын даргыг сонгосон нь хууль зөрчсөн гэх маргаан үүсээд байгаа. Үндсэндээ хоёр нам хуульд зөвшөөрсөн бас хориглосон зүйлгүй болохоор д маргаад байна уу?
-АН-ын хувьд хуульд байхгүй заалт биш. Ерөнхийдөө хурлаа даргалж удирдахгүй гээд хаяад гарчихаж байхад хэн нэгэн нь даргалж, явуулах л ёстой. Харин ч Монгол төрийн үйл ажиллагааг санаатайгаар тасалдуулж, гацаасан гэж үзэх үндэслэл бүрэн бий. Гэхдээ тийм асуудал яримааргүй байна. Үүнээс болоод бас нэгэн харамсалтай асуудал үүсчихээд байгаа шүү дээ.
-МАН бүлэг байгуулаагүй гэж үү?
-УИХ-ын тухай хуульд УИХ-ын дарга томилогдсоноос хойш 24 цагийн дотор парламент дахь нам, эвслүүд бүлгээ байгуулах саналаа ирүүлэх гэж заасан байгаа, Гэтэл энэ заалт мөн л зөрчигдчихөөд байна. 25 суудалтай нам өөрсдөөсөө болоод бүлэг байгуулж чадахгүй болчихсон. Энэ хэвээр явбал сонгосон сонгогчдыг хохироож байгаа хэрэг. Улсын хөгжил, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, амьжиргааны төвшинг тогтворжуулах зэрэг асуудал хугацаа алдаж байна гэсэн үг. Бид бүлгийн хуралдаанаар яриад МАН-ынбүлгийн асуудлыг айхтар хөндөж тавихгүй байхаар тогтсон. Тийм дээ ч намын удирдлагууддаа «Төрийн дээд байгууллага УИХ удирдлагатай болсон. АН албан ёсоор бүлгээ байгуулсан. Тиймээс та бүхэн хуульд нийцээгүй зөвшилцөл хийж болохгүй шүү. Бидний баримтлах зүйл бол төрийн дээд намын шийдвэр бус, төрийн дээр төрийн хууль мөрдөгдөх учиртай. гэдгийг ярилцсан. Үүнийхээ дагуу л ярилцах хэрэгтэй» гэдгээ хэлсэн. Үүн дээр ч бүлгийн гишүүд санал нийлсэн.
-АН-ывхан УИХ-аа толгойлоод, Засгийн газраа бүрдүүлэхгүй байна. Тиймээс хуучин Засгийн газар хуралдаад шийдвэр гаргаад байгаа чь хэр зохистой арга хэмжээ юм бол?
- Бид бүлгийн хуралдаанаараа гурван ч ажлын хэсэг байгуулсан. Нэг нь яг энэ асуудалтай холбоотой.Тодруулбал, сонгогчид саналаа өгч, сонгуулийн үр дүн аль хэдийнэ гарчихсан. УИХ-ын гишүүд тангаргаа өргөчихлөө. Гэтэл нөгөө хуучин Засгийн газар шийдвэр гаргаад байгаа.Уг нь ёс зүйн хувьд өнөөгийн УИХ-ын гишүүд нь чуулганаа үргэлжлүүлээд, хуучин Засгийн газрын гишүүд шийдвэр гаргадгаа больчихмоор байгаа юм. Чуулганы хуралдаандаа орж ирэхгүй байж, Засгийн газраа хуралдуулаад байх юм. Ард түмэн сонголтоо хийгээд, УИХ-ын шинэ гишүүдэд төрийн эрх барих эрхийг олгочихсон. Тэд л засгийн газрыг байгуулах ёетой. Гэтэл тэр нь хаана байва вэ. Энэ нь эргээд Монголын төрд хортой жишиг тогтох магадлал үүсээд байна. Тиймээс УИХ-ын сонгууль явагдаж, шинэ УИХ-ын гишүүд тангараг өргөснөөс хойш хуучин Засгийн газрын шийдвэр нь хуульд нийцэж байна уу гэдэгт санал дүгнэлт байгуулах ажлын хэсэг байгуулагдсан. Мөн төрийн аливаа шийдвэр уламжлагдан, гүйцэтгэлийн үр дүнд үндэслэгдэж байж дараагийн зөв, оновчтой шийдвэр гарах учиртай. Тиймээс өнөөгийн төсөв, санхүү, эдийн засгийн байдал ямар байна вэ, хүрээлэн байгаа орчны эдийн засаг хэр байгаа зэрэгт санал дүгнэлт хийх айслын хэсэг байгуулагдлаа.
-МАН-аас болоод төрийн ажил гацлаа л гээд байна. Нэгэнт УИХ-ын даргаа сонгосон. Дараагийн удаа МАН-ыг хүлээлгүйгээр Засгийн газраа байгуулахгүй яагаад байгаад байгаа юм бэ?
-МАН-ыг хараад, хүлээгээд байгаа зүйл байхгүй л дээ. УИХ-ын ажил үргэлжилж байна.
-Зөвхөн Засгийн газар байгуулах ч биш байнгын хороодын асуудал ч хүлээгдээд байна шүү дээ?
-Хамгийн гол нь цөөнх гэдэг эхнээсээ л бойкотлох гэсэн үг биш шүү дээ. Дэлхий нийтэд цөөнхийн үүрэг нь олонхын үйл ажиллагаанд хяналт тавих гэдэг чухал зүйл байдаг.Өөрөөр хэлбэл, УИХ-д олонх хуулийн төсөл оруулж ирлээ. Түүн дээр цөөнх бодлого өрсөлдүүлэх зарчмаар явах нь хамгийн чухал юм. Түүнээс биш «Шударга ёс» эвсэлтэй нэгдчихлээ гээд МАН гэдийгээд байж болохгүй.
-АН албан тушаалын бялуугаа хувааж чадахгүй болохоор Засгийн газраа байгуулахгүй удаад байгаа юм биш үү?
-Энэ бол ноцтой асуудал биш. Тэгээд ч АН-ын хувьд дотоод дахь асуудал олон нийтэд ил тод байдаг, хэний ч өмнө ярьж, хэлж чаддаг хүмүүс. Тэгж байж л намын дотоод асуудал эрүүл саруул байдаг. УИХ-ын 76 гишүүнийг ард түмэн олонх, цөөнх гэхгүйгээр улс орны төлөө ажиллаад өгнө гэдэгт итгэж сонгосон байж таараа. МАН-ын бойкотлоод байгаа асуудлаас хэн ч хожихгүй.Зах зээл, ардчилсан нийгэмд өрсөлдөгч хүчтэй байвал бид хүчтэй гэсэн зарчим үйлчилдэг. Өөрөөр хэлбэл, хуулийн дагуу өрсөлдөөд явахад АН-д ч, МАН-д ч хэрэгтэй. Тэр тусмаа энэ бол Монголын ард тумний нийтлэг эрх ашигт нийцнэ. Бид олон жил төр, засгийг хамтдаа барьж ирлээ шүү дээ.
-Буруугаа МАН-д чихээд байгаа болохоос биш АН-ын фракцууд дотроо ч хагаралдаад байгаа юм биш үү?
-АН-д хагарал гарахгүй ээ. Горьдоод хэрэггүй. Маргаан байгаа нь асуудал байна гэсэн үг. Яах вэ,албан тушаал авах гэжбайгааг нь сайн талаас нь харвал «Би хариуцлага үүрч чадна» гэсэн итгэлтэй байгаагийн илэрхийлэл. Ер нь фракцуудын хоорондүүссэн маргаан бол хаа ч байдаг. Нам дотор байтугайах, дүү, гэр бүлд ч байдагасуудал. Үүнийгээ ил тод ярьж ойлголцдог нь АН-ын бодит байдал.