A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 1

Filename: controllers/content.php

Line Number: 127

Ө.Энхтүвшин: Би МАН-ын удирдлагын багт сэтгэл хангалуун байгаа
Ө.Энхтүвшин: Би МАН-ын удирдлагын багт сэтгэл хангалуун байгаа
2012.07.30

Ө.Энхтүвшин: Би МАН-ын удирдлагын багт сэтгэл хангалуун байгаа

 
МАН-ын дарга Ө.ЭНХТҮВШИНТЭЙ ярилцлаа.
-Юуны өмнө МАН-ын даргаар сонгогдсонд баяр хүргэе. Сая болсон Бага хурлын VI хуралдааны үр дүнг та хэрхэн харж байна вэ. Эндээс яриагаа эхэлье?
-Бага хурал үнэхээр цагаа олж хуралдлаа. УИХ-ын сонгууль болж, ард түмэн манай намд дүнгээ тавьчихлаа. Нэгэнт ийм нөхцөл байдал үүсч байхад даруй ярихгүй байх эрх байхгүй. Хэрэв энэ талаар ярихгүй, ойшоож үзэхгүй байвал ёстой төрийн сонгууль, ард түмний сонгуулийг хүндэтгэж үзээгүй хэрэг болох байв. Тийм учраас МАН хэдийгээр дотроо ярихад хүнд байсан ч нэн даруй Бага хурлаа зарлаж хуралдууллаа. Намындарга, ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөл огцрох өргөдлөө егсөн. Асуудлыг бид илэн далангүй, чөлөөтэй, гурван өдөр, гурван шөнө ярилаа. Ийм Бага хурал хийж байсан түүх манай намд өмнө нь байгаагүй шүү дээ. Ер нь ч тэгж яриулах нь зөв гэж үзсэн. Нэг өдөрт багтаана гээд тодорхой цаг тогтоож хуралдахаар хүн үгээ хэлж чаддаггүй. Сая бол давхардсан тоогоор 200 гаруй хүн үг хэлсэн. Ширүүн байлаа. Маргаан их өрнөсөн,хатуу шүүмжлэл ч их гарсан. Ингэж ярьж ярьж асуудлаа олонхиороо шийдэж чадлаа. Өөрсдөө зөв дүгнэлт хийлээ. Ялагдсан явдал бидэнтэй хамаатай гэдгийг ойлголоо. Ерөөсөө хаа хамаагүй, бид сайн, та нар сайн ажилласан. Ганц тэр машинаас боллоо гэж гаднын юм руу түлхээгүй. Бид өөрсдөө дүгнэлт хийх нь хамгийн чухал байна гэж үзсэн. Өмнө тавьсан зорилгоо Бага хурал биелүүллээ. Тэгж их чөлөөтэй яриулсан нь ч маш сайн боллоо. Ингээд намын даргынхаа оруулсан саналыг бүгдийг нь 100 хувь дэмжиж өглөө. Намын ерөнхий нарийн бичгийн даргад гурав, нарийн бичгийн дарга нарт ес, Удирдах зөв-лелд би 30 хүн оруулсан. Миний оруулсан тэр бүрэлдэхүүнийг баталж өглөө. Тэрийг тойрч маш их маргалдсан. Гэхдээ ярьж, ярьж намын даргынхаа оруулсан саналыг баталж егсөн.
-Та намын удирдлагад оруулах багаа ямар зарчмаарсонгосон юм бэ. Гадуур болнамын удирдлагад байсан хуучин хүмүүс нь солигдсонч цаад бүлэглэлүүд нь хэвэндээ үлдлээ гэж дүгнэж байна.Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нар,Удирдах зөвлөл гээд таоруулж ирсэн энэ багийнхааталаар юу хэлэх вэ?
-Намын дарга солигдож байгааучраас шинэ дарга маань энэ намыг цаашид яаж авч явах вэ гэдгээбодож бүрэлдэхүүнээ оруулахучиртай. Энэ дагуу би хийсэн. Гэхдээ Энхтүвшингийн баг гэдэг юмгаргаж ирээд, зөвхөн түүгээр ажиллана гэж бодох юм бол их гэнэн хэрэг болно. Нэгд, надад угаасаа багбайхгүй. Би дарга болно гэж бодож,багаа бэлтгэж явсангүй. Миний багбол энэ Бага хурал, намын хамтолон. Зөвхөн Энхтүвшингийн баг,Энхтүвшүнг дэмждэг улсуудаарбагаа бүрдүүлнэ гэвэл би угаасаанамын дарга байж чадахгүй, намцаашаа ч оршин тогтноход бэрхболно.
Тийм учраас нэгд, гадна талдаа ямар хүмүүсийг хүлээж байгааг мэдрэхийг хичээсэн.
Хоёрт, намынгишүүд, дэмжигчид, Бага хурлынхан маань ямар хүн хүлээж байгааг мэдрэхийг хичээлээ. Тиймээс альнэг талыг барьсан, эсвэл өөрөө хэсэг хүн бүрдүүлчихээд зүтгүүлэх бол явахгүй. Энэ үүднээс би бодож намын эв нэгдлийг хангах байдлаар асуудалд хандсан. Ийм хүмүүстэй ажиллахад болох юм байна гэдэг саналаа л Бага хуралдаа оруулсан. Ер нь бол нам гэдэг сайн дураараа нэгдсэн улсуудын байгууллага шүү дээ. Ямар хувийн компани биш. Төрийн байгууллага бүр огт биш. Аль болох гишүүдтэйгээ учир зүйгээ ололцож байж багийг гаргаж ирдэг. Манайх урд өмнө нь энэ талаар заримдаа шүүмжлэлд өртдөг байлаа. Тэрний баг, үүний баг гарчихаж гэдэг байсан. Энэ нь өөрөө их хэврэг байдаг. Тиймээс олон түмний хүсэн хүлээгээд байгаа хүмүүсийг оруулж ирэхийн төлөө би нэлээд ажиллалаа. Гэхдээ хугацаа бага байлаа. Олон түмэн бол янз янз ш дээ. Бүгдээрээ тэр, тэр гээд бие биедээ шивнэсэн юм шиг байхгүй. Нэг хэсэг нь залуу хүн байх ёстой гэж үздэг. Нөгөө хэсэг нь туршлагатай улсууд байх ёстой гэдэг. Зарим нь намын залгамж чанар явах ёстой гэдэг. Нөгөөдүүл нь, УИХ-ын гишүүн байсан, нэг бус удаа өрсөлдөөнд орчихсон улсуудаа ашиглах ёстой гэдэг хэсэг бий. Нэг хэсэг нь гишүүн байж байгаад өвдөг шороодсон хүмүүсийг өнжөөх ёстой л гэдэг. Зарим нь эмэгтэй хүмүүсийг түлхүү оруулах ёстой гэдэг. Би энэ бүхнийг авч үзэж байж энэ бүрэлдэхүүнийг оруулж ирсэн. Үүндээ би сэтгэл хангалуун байгаа.
-МАН-ын Их хурлыг хэзээ хуралдуулах вэ. Тов зарлана гэж байсан ч хойшилчих шиг боллоо?
-Орон нутгийн сонгуулийн дараа хуралдуулах байх. Гэхдээ хэдийд байх вэ гэдгийг шинээр сонгогдсон Удирдах зөвлөл, шинэ ген-сек, нарийн бичгийн дарга нартай-гаа ярьж байгаад хуралдуулна. Их хурлаас өмнө бидний хамгийн их анхаарах зүйл бол орон нутгийн сонгууль. Тулчихлаа. Орон нутгийнсонгуульд бид ялагдах эрхгүй.Тиймээс бүх талын бэлтгэлээ намнийтээрээ хөдөлж, ялалт байгуулахчин хүсэлтэй байна. Бага хурал чгэсэн тийм зорилготой байгаа
.-Намын Их хурлын дараа Бага хурал бүрэн бүрэлдэхүүнээрээ өөрчлегдөнө биз дээ.Бага хурлын энэ бүрэлдэхүүнийг өөрчлөх ёстой гэсэн байрсуурь олон гарч байна лээ?
-Шинэ Их хурал хуралдсаны дараа цоо шинэ Бага хурал гарч ирнэ.Намын дүрмээрээ тийм юм. ШинэИх хурлаас байгуулагдсан Бага хурал нь Удирдах зөвлөлөө сонгож,мөн Их хурлаар намын даргынасуудал ч яригдана. Нэгэнт Иххурал болж байгаа юм чинь намындаргаас эхлээд бүгдийг шинээрярина гэсэн үг.
-МАН дотоод асуудлаа нэгтийш шийдэж чадлаа. Одоо УИХ-ын төвшинд үүсчихээд байгаа гацааг ямар зарчмааршийдвэрлэх вэ. Та УИХ-ындарга З.Энхболдтой уулзахдаа ямар зарчмууд тохиров?
-Өмнө нь МАН төрийн ажлыггацаахгүй, хуулийн дагуу явах ёстойгэж АН-ынханд бичгээр хэд хэдэнудаа байр сууриа илэрхийлсэн.Лхагва гаригт чуулганаа хурал-дуулъя гэж хамгийн ахмад настайгишүүн Д.Дэмбэрэл маань шийдвэрээ гаргачихсан байсан. Багахурал болсны маргааш гэсэн үг шүүдээ. Тэгэхэд зөвшилцлийн бичгээөгье, хуралдаа орж УИХ-ын даргаасонгоё. Байнгын хороод, бүлгүүдээбайгуулъя гэсэн. Гэтэл үүнийг хүлээлгүй гэнэт л УИХ-ын даргыг сонголоо гээд явчихсан. Энд хоёр хуулийн зөрчил бий. Эхлээд, зөвшилцлийг бичгээр тавьж, хариуг бичгээравах ёстой байсан. Ямар хариубайх нь хамаагүй. Хариуг нь бичгээравах ёстой байсан. Хоёрт, хуралдааныг хамгийн ахмад гишүүн даргална гэсэн байсан. Насаар ахмадхүн даргалахгүй гэвэл хуульд яахыгзаагаагүй. Гэтэл Д.Дэмбэрэл даргабайсаар байтал Л.Цогоор хурал удирдуулаад явчихсан. Ингэж хууль зөрчөөд явчихсан. Хууль зөрчөөд эхлэхээр УИХ-ын ажил хүнд болно. Ойлголцол байхгүй явах нь. Сая З.Энхболдтой уулзаж үүнийгээ хэлсэн. МАН-ын Бага хурал дууслаа, бид хуралд орно. Бэлэн байна. Гэхдээ бүх юм хуулийн дагуу явах ёстой гэсэн байр сууриа илэрхийллээ.Нөгөө талаас Өвөрхангайн хоёр мандат бий. Шүүхийн ажиллагааг түргэлүүлж, хоёр хүнээ танга-раг өргүүлэх хэрэгтэй байна гэдгээ хэлсэн. Үүн дээр та УИХ-ын даргаар албан ёсоор сонгогдох юм бол онцгой анхаарал тавиач гэж хэлсэн л дээ.
Мөн Архангай, Өвөрхангай, Хэнтий аймаг, Улаанбаатар хотын Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг дээр тооллогыг гараар явуулъя гэсэн. Энэ талаар анхаарах хэрэгтэй байна гэдэг дээр З.Энхболд дарга бидэнтэй санал нэгдэж байна.
Ийм зүйлүүдээр ярилцаж хоёр талаас ажлын хэсэг байгуулж ажиллулахаар боллоо. Ер нь бол төрийн ажлыг гацааж болохгүй гэж үзэж байгаа.
-МАН УИХ-д бүлэг байгуулахболомжтой юу. Хуулийн боломж бол хаагдчихсан биз дээ?
-Бид тэр 24 цагийнх нь доторбагтааж УИХ-ын даргыг хууль бусаар сонголоо гээд Цэцэд бичгээөгчихсөн.-Тэгэхээр Цэцийн дүгнэлт гартал УИХ-ын ажил гацаатай хэвээр байх уу? -Хоёр талаас ажлын хэсгүүд гараад ажиллаж байна. Хурдан ойлголцох юм бол Цэцийн дүгнэлтийг заавал ч хүлээх албагүй л дээ.-Дээр өгүүлсэн гурван шаардлагаар ойлголцох юм бол Цэцийн дүгнэлтийг хүлээхгүй гэсэн үг үү?-Шаардлага биш л дээ. Гурван асуудал байна гэдэг дээр бид санал солилцлоо. Эдгээр асуудлаар зөв-шилцеж, ойлголцох ёстой юм. Ард түмний сонголт ийм байна шүү дээ.Аль ч нам УИХ-д олонхи болоогүй. AH 31 суудалтай байна. Хоёрыг нь одоо тангараг өргүүлээгүй байгаа болохоос манай нам 27 суудалтай. Нөгөө нь 11 суудалтай. Энэ бол аль нь ч олонхи биш гэсэн үг. Хоорондоо ойлголц, зөвшилцөж байж төрийн ажлыг хий гээд ард түмэн хэлчихсэн байна. Энэ байр суурийг бид баримтлах ёстой.
-АН-ынхан болохоор бид эв-сэл байгуулах замаар олонхио бүрдүүлчихлээ гээд байгаа шүү дээ?
-Хоёр л зүйл хэлсэн. Зөвшил-цөл явагдсангүй. Бусад намуудтай гэдэг зарим намтай нь, талтай нь зөвшилц гэсэн үг огт биш шүү. Мөн зөвшилцөхдөө заавал бичгээр хандаж, хариуг нь бас бичгээр авч байж зөвшилцөл дуусах ёстой. Гуравт УИХ-ын дарга сонгогдох хүртэл чуулганы хуралдааныг хамгийн ахмад настай гишүүн даргалах ёстой. УИХ-ын даргыг сонгох хүртэлх тэр хугацаанд Д.Дэмбэрэл гишүүн эв эрүүл, сав саруул энэ ордонд байсаар байтал Л.Цог гэдэг хүнээр хурал даргалуулаад явчихлаа.
-Нөгөө талаас болохоор төрийг байгуулах процесст МАН идэвхгүй оролцлоо. Санаачлага гаргасангүй гэж байгаа шүү дээ?
-Ер нь бол хамгийн санаачлага гаргах ёстой нь олонхи болсон тэр хүчин. Олонхи болоогүй бол хамгийн олон суудалтай нам гаргах ёстой. МАН-ын хувьд санаачлагатай хандаж, хуулийн дагуу бүх ажлаа явуулъя гэсэн. Бид гацаая гэж хэлээгүй. Бидний зөвшилцөх бичгийн хариуг хулээхэд хэдхэн цаг л байсан шүү дээ. Одоо цаашид УИХ-ын үйл ажиллагаа явахад их хүнд болчихлоо. Энэ даргыг хүлээн зөвшөөрөхөд их хүнд болно. Энэ хооронд гарсан бүх шийдвэрийг хүчин төгөлдөр гэхэд их хүндрэл учирна. Тиймээс л анхнаас нь хуулийн дагуу явуулчихъя гэж байгаа юм.
-Зөвшилцлийн хариуг нь хурдан өгчихөж болоогүй юм уу?
-Манай намын Бага хуралхуралдаж байсан. Тэрийг дуусгаадөгье гэсэн юм.-Одоо тэгэхээр УИХ-ын даргыг сонгох процесс дахинэхнээсээ явах уу?-Тэрийг ярьж байна. Өнөөдөрзориуд уулзсан учир нь ойлголцохболомж байна уу, ажлын хэсэггаргая гэсэн.
-УИХ-ын даргыг сонгосон тэршийдвэр Үндсэн хууль зөрчөегүй байна гэсэн дүгнэлтийг Цэц гаргавал яах вэ. МАНУИХ-д бүлэггүй болох уу?
-Бүлэггүй болохгүй. Хуулийнжижигхэн ганц заалтаас болж ардтүмний сонгосон шийдвэрийг тэгжойлгож болохгүй. Ард түмэн хаан шийдвэрээ гаргачихаад байхадзүгээр нэг 24 цагийн дотор гэсэн махан өгүүлбэрээр тэрийг хүчингүй болгож байдаг бүдүүн зүрхтэй хүн Монголд арай байхгүй байлгүй дээ
-Автомат машины тооллогындүнд итгэхгүй заавал гар аргаартооллого хийх гээд байгаагийншалтгаан юу вэ?
-Хяналтын тооллого хийгээд автомат машины уншиж гаргасан дүнтэй мөргөж байвал санал хураалтын дүнг хүлээн зөвшөөрье. Маргаад мэтгэлцээд байгаа нь олон нийтэд мэдэгдэл хийг, эргэлзээгээ тайлаг. Дараа дараагийн сонгууль байна, Ерөнхийлөгчийн сонгууль гээд тэр бүгдэд автомат машиныг хэрэглээд явна шүү дээ. Эргэлзээтэй байвал сонгуулийнхаа дүнг хүлээн зөвшөөрч чадахгүй байдалд орно. Энэ талаасаа бид асуудал тавиад байгаа.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.