Дахин санал хураалтыг намар явуулах бололтой
2012.07.18

Дахин санал хураалтыг намар явуулах бололтой

Ганц нэг тойрогт маргаан гарсныг эс тооцвол өнөө жилийн сонгууль шинэ хуулийн хүчинд харьцангуй тайван болж УИХ-ын гишүүд тангаргаа ергөөд буй. Одоо Өвөрхангайн ялагчид гишүүний тангаргаа өргөхөөс гадна нийслэлийн хоёр тойргоос хоёр нэр дэвшигч гарч ирэх дутуу үлдсэн. Сонгуулийн хуулийн дагуу тойрогт нэр дэвшигчид 28 хувийн санал авах ёстой.

Гэтэл нийслэлийн Баянзүрх, Налайх дүүргийн 22 дугаар тойрог, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар тойрогт нэр дэвшсэн хүмүүсийн зарим нь 28 хувийн босго даваагүй. Тиймээс дахин сонгууль явуулахаар болсон. Эдгээрийн нэг нь 131 мянга, нөгөө нь 113 мянган сонгочидтой, тус бүр гурван мандаттай тойргууд юм. Дээрх хоёр тойргийн гурав дахь мандатын эздийг тодруулах ажлыг тойргийн хороо шийдэж дахин сонгууль явуулах ажлыг зохион байгуулах ёстой.

Тэгвэл нийслэлийн хоёр тойргийн дахин санал хураалтыг намар орон нутгийн сонгуультай хамтатгаж, аймаг, дүүрэг, сум, хорооны сонгуультай зэрэг явуулах чиглэл гараад байгаа юм байна. Дахин санал хураалтаар 22 дугаар тойрогт 24,66 хувийн санал авсан МАН-аас нэр дэвшигч Б.Батзориг, 24,61 хувийн санал авсан МАН-аас нэр дэвшигч Д.Арвин нар өрсөлдөнө. Харин Сонгинохайрхан дүүрэгт 26,09 хувийн санал авсан АН-аас нэр дэвшигч Л.Эрхэмбаяр, 25,02 хувийн саналтай МАН-аас нэр дэвшигч Д.Сумъяабазар нар өрсөлдөх аж.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.