2008.10.21

Өршєєлийн хууль “дуншиж” эхэллээ

УИХ дахь АН-ын бүлэг “Долдугаар сарын 1” нэртэй ажлын хэсэг байгуулаад буй. Сонгуулийн дараа болсон үймээнд оролцож хэрэг хүлээсэн залуусыг єршєєх тухай хуулийн тєсєл болвсоруулж УИХ-д єргєн барих нь ажлын хэсгийн гүйцэтгэх үүрэг юм. Ажлын хэсгийн гишүүн Г.Баярсайхантай ярилцлаа.

-Єршєєлийн хуулийн тєсєл бэлэн болсон уу?

-Ажлын хэсэг эхний хуралдаанаа хийсэн. Долдугаар сарын 1-ний үймээнд оролцсон 200 гаруй хүнийг цагдаагийнхан шалгаж байгаа. Тэдний 60 гаруй нь ял авсан. Бид энэ бүхэнтэй холбогдуулан Єршєєлийн хуулийн тєсєл санаачилсан байгаа. Тєсєл бэлэн болоогүй.

-Ямар хүмүүсийг єршєєх юм бэ?  Зааг, ялгаа бий юу?

-Сонгуулийн дараах үймээн манай нэн шинэ түүхэнд хар толбо үлдээсэн. Үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийн үйлдэл үймээн самуунд хүртлээ хурцадсан ч тэднийг нэг удаа єршєєх нь зүйтэй гэдэгт АН-ынхан санал нэг байгаа. Иргэд ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. Бид үймээнд оролцож, анх удаа ял авсан залуусыг л нэг удаа єршєєх хууль санаачилж байна.

-Цагдаа нарыг бас єршєєх үү?

-Бид тєс лийнхєє ерєнхий бүтцийг л босгосон. Цагдаагийн албан хаагчдын тухай ярилцаж амжаагүй.

-Тєсєл хэзээ бэлэн болох вэ?

-Хэлж мэдэхгүй нь. Боловсруулж л байна.

-Хууль батлагдвал яг адил зүйл, заалтаар ял сонссон хүмүүс бүгд єршєєгдєх үү?

-Үгүй. Зєвхєн долдугаар сарын 1-ний үймээнд оролцсон иргэдэд л хамаарах хууль.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.